С.САРУУЛ
Цэцэрлэгийн бүртгэлийг наймдугаар сарын 10-нд эхлүүлэхээр болжээ. Цэцэрлэгийн элсэлтийн тухайд хамран сургах тойрогт хэдэн хүүхэд байгаа, яаж хамран сургах тойрогт нь хамруулах талаарх ажлыг E-mongolia-тай хамтран хийж байгаа аж. Түүнчлэн улсын хэмжээнд 36 шинэ сургууль, 37 шинэ цэцэрлэг, долоон дотуур байрыг есдүгээр сарын 1-нээс өмнө ашиглалтад оруулахаар ажиллаж байгаагаас нийслэлд 13 сургууль, 16 цэцэрлэг, 5 сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад оруулахаар төлөвлөж буйг салбарын сайд онцоллоо.
Эх сурвалж: www.polit.mn