Улсын харцага О.Хангай арав даван түрүүлж аварга боллоо

2022-07-18
Нийтэлсэн: Админ
 7 мин унших

Д.ЦЭРЭННАДМИД

 

Монгол түмний бусдаас ондооших нэг гол хүчин зүйл нь өөрийн гэсэн өв соёл байдаг билээ. Тэр дотор Монгол наадам дэлхийд хосгүйгээрээ домогшин үлдсэн юм. Монгол наадмыг дэлхийд ганцхан гэж хэлдэг нь үүний баталгаа гэж болно.

Энэ жилийн наадам дэлгэр сайхан болж монголчууд бидний бахархан хэлж заншснаар ёстой л дэнж хотойлгон наадав. Сүүлийн хоёр жил олигтой наадаж чадаагүйн учир их хүлээлт бий болсныг саяын наадмын өнгө төрх, өргөн олны баяр хөөр харууллаа. Наадам наадмын дундаас монгол хүн бүр бөхөө дээдэлдэг нь олон мянган жилийн түүхтэй өв уламжлал юмсан билээ. Тэгвэл энэ жилийн наадмын хүчит бөхийн барилдаан харах юмтай, хариад ярих юмтай гэхээр тун сайхан боллоо. Монголын тулгар төрийн, Их Монгол Улсын гэж эхлээд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн гээд тэгш ойнууд давхацсан гэдэг утгаараа 1024 бөх барилдуулсан юм. Арван жил тутамд нэг удаа ийм тооны бөх барилдах уламжлал тогтоод байгаагийн нэг нь энэ байлаа. Онцлогийг нь олон талаас нь хэлж болно. Далай даян дархан аварга, хөдөлмөрийн баатар Б.Бат-Эрдэнэ, дархан аварга Г.Өсөхбаяр, даян аварга Н.Батсуурь, аварга П.Бүрэнтөгс, Г.Эрхэмбаяр, С.Мөнхбат нар зодоглосноор наадмын сүр хүчийг нэмлээ. Дээр нь улсынхаа баяр наадамд 10 удаа түрүүлсэн далай даян дархан аварга, XX зууны манлай бөх Хорлоогийн Баянмөнх 80 насныхаа босгон дээр өндөр их цолоо дуудуулан зодог тайлах ёслолоо үйлдсэн нь наадамчин олны сэтгэлийг огшоосон юм. Цагийг  эзэлсэн их аварга маань улсынхаа баяр наадамд 10 удаа түрүүлэхдээ ардын хувьсгалын 50, 70 жилийн тэгш ойнуудаар манлай нь болж байсан бол Ардын хувьсгалын 100 жилийн ойн их баяр наадмаар торгон зодгоо тайлж ач гуч нартаа шилжүүлэв. Аварга маань төрийн их тугаа 250 тойрсон бол 251 дэх удаагийн тойролтоо энэ наадмаар хийж байгаа нь энэ ажээ. Ер нь ийм олон аварга зодоглосон наадам болж байсан уу гэвэл ардын засгийн жилүүдэд л лав үгүй байхаа. Дархан аварга А.Сүхбат зодоглон гарч ирснээ Г.Өсөхбаяртай барууны магнайг булаалдах хүслээ хангагдаагүйгээс гарч барилдсангүй буцав.

Тэднээс гадна улсын заан 78 настай Д.Лхагвасүрэн болон Улсын начин Х.Цэвээнээс эхлээд улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ, Д.Ганхуяг, Б.Ганбат, улсын гарьд Д.Рагчаа нарын ахмад бөх олноор зодоглосон нь төрийн баяр наадмаа хүндэтгэсэн явдал болсон юм.

Нөгөө нэг онцлог нь гэвэл Буриад, Халимаг, Тува, Өвөрмонголын бөхчүүд уригдан барилдсан нь монгол туургатнуудын элгэн саднаа гэх сэтгэлийн илэрхийлэл байлаа. Тэднээс Тувагийн гурван бөх гайгүй сайн барилдаж тус бүр хоёр давсан юм.

Ийнхүү наадамдчдаа өндөлзүүлсэн барилдаан даваа бүрт олон байсаар тавын даваа дуусахад 17 бөх улсын начны болзол хангаадахав. Тэднээс дөрөв нь цааших даваанд гарч шинэ цолд хүрснээр улсын харцага цолыг дөрвөн бөх, улсын заан цолыг гурван бөх хүртлээ. Тэгээд их шөвөгт үлдсэн даян аварга Н.Батсуурь улсын гарьд цолны болзол хангаад байгаа улсын хагцага Б.Орхонбаярыг, улсын аварга П.Бүрэнтөгс мөн гарьд цолны болзол хангасан улсын харцага О.Хангайг амлан авч барилдсан юм. Ингэснээр аваргууд ам бөхдөө тахим өгөв. Үзүүр, түрүүнд үлдсэн хоёр залуу харцагын барилдаан тун шуурхай болж Ховд аймгийн Буянт сумын харьяат Оргихын Хангай 10 даван түрүүлж аварга цолын эзэн болов. Ховд нутгаас төрсөн анхны аварга цолтон тэр байв. Түүнд тахимаа өгч үзүүрлэсэн Сэлэнгэ аймгийн Цагаан нуур сумын харьяат Баярсайханы Орхонбаяр улсын арслан цол хүртэв.

Ийнхүү төрт ёсны их наадмын бөхийн барилдаан сайхан болж олон түмний ярьж бичиж байгаагаар Монгол бөхийн жудаг гэдгийг Г.Эрхэмбаяр аваргаас, зангараг гэдгийг арслан Ц.Содномдоржоос, од нь гийнэ гэдгийг шинэхэн аварга О.Хангайгаас, бөхийн залгамж халаа хэр хүчтэй гарч ирж байгааг шинэ арслан Б.Орхонбаяраас харлаа.

Барилдааны дүйзийг дөрвийн даваанаас сонирхоно уу

4-ийн даваа

ДАЯ.АН.Батсуурь                А.Н Э.Батсуурь

У.АВ П.Бүрэнтөгс                       А.Н Т.Дэчинжүрмэд

У.АВ Г.Эрхэмбаяр                       Ц.Н Г.Биндэрьяа

У.АВ С.Мөнхбат                          А.Н Ё.Улсболд

У.АР Ц.Содномдорж                   А.Х Д.Пүрэвдорж

У.АР Р.Пүрэвдагва                       А.Х Х.Наранбаяр

У.Г Б.Гончигдамба                     А.Х О.Үйтүмэн

У.Г Ө.Бат-Орших                         А.Х Б.Сосорбарам

У.Г М.Бадарч                               А.З Э.Батмагнай

У.Г Ш.Жаргалсайхан             А.З Ц.Бямба-Отгон

У.Г Ж.Бат-Эрдэнэ                А.З Б.Түвшинтөгс

У.З Б.Пүрэвсайхан                      А.З О.Түмэн

У.З Н.Жаргалбаяр                      А.З Н.Энхжаргал

У.З М.Өсөхбаяр                         А.З Б.Бадамдорж

У.З Б.Батмөнх                             А.З Э.Энх-Амгалан

У.З Д.Анар                                А.А М.Төрбат

У.З Ц.Одбаяр                            А.А Г.Ганхуяг

У.З Б.Соронзонболд                   А.А О.Цэцэнцэнгэл

У.Х А.Цацабшир                       А.А П.Батхуяг

У.Х Н.Батзаяа                           А.А Ж.Алтаншагай

У.Х Т.Баасанхүү                       А.А Н.Намнансүрэн

У.Х Б.Бат-Өлзий                      А.А Ч.Эрдэнэсайхан

У.Х О.Хангай                            А.А Б.Батдорж

У.Х Б.Орхонбаяр                      А.А Д.Алтанцоож

У.Х Ө.Даваабаатар                  А.А Ц.Цогт-Эрдэнэ

У.Х Б.Одгэрэл                            А.А Т.Сайханжаргал

У.Х Х.Гантулга                         А.А Б.Тайван

У.Х Н.Золбоо                           А.А Ч.Алтангэрэл

У.Х Т.Бэгзсүрэн                       А.А А.Отгонбаатар

У.Х Б.Зоригтбаатар                 А.А Д.Аззаяа

У.Х Б.Цэдэнсодном                 А.А Б.Бат-Орших

У.Х Ш.Пүрэвгарьд                   А.А И.Мандах

У.Х Ц.Мөнхбаяр                      А.А Б.Баянмөнх

У.Н Л.Цэрэнтогтох                  А.А Д.Тогтохжаргал

У.Н Б.Суманчулуун                  А.А Ц.Төмөрцоож

У.Н Ч.Батчулуун                    А.А Л.Жамбал

У.Н Б.Эрдэнэхүү                    А.А Э.Тулга

У.Н Б.Сангисүрэн                    А.А Б.Мөнх-Эрдэнэ

У.Н Б.Амарзаяа                       А.А Х.Оргилболд

У.Н Б.Бадамсүрэн                   А.А Н.Ганзориг

У.Н Л.Лха-Очир                   А.А Э.Тамираа

У.Н Э.Даш                               А.А Э.Сумъяабат

У.Н Б.Ганхуяг               А.А Б.Хаш-Эрдэнэ

У.Н Л.Батзориг                      А.А Э.Баасанжав

У.Н Д.Амарсайхан                 А.А Т.Довчинсэмбээ

У.Н Э.Ванданцэрэн                 А.А Ш.Мөнх-Од

У.Н Б.Серик                            А.А П.Даваадорж

У.Н Б.Бат-Эрдэнэ                     А.А Н.Хүрэлсүх

У.Н Г.Ганжад                           А.А Г.Бадрах

У.Н Д.Тамир                            А.А Д.Бадамгарав

У.Н Б.Батжаргал                      А.А Д.Буянт

У.Н Д.Амаржаргал                  А.А Э.Нямаа

У.Н Д.Цэрэнтогтох                  А.А Б.Түмэндэмбэрэл

У.Н Б.Даваа-Очир                    А.А Б.Лхагвадорж

У.Н Ж.Ням-Эрдэнэ                А.А Б.Баянмөнх

У.Н Н.Баярбаатар                     А.А Б.Мижидсүрэн

У.Н Д.Хүдэрбулга                 А.А Ц.Мөнхбаяр

У.Н О.Мөнх-Эрдэнэ              А.А Э.Төгөлдөр

У.Н Х.Цогтгэрэл                     А.А О.Наранбаатар

У.Н Ц.Сандагдорж                А.А М.Еркебулан

Ц.А М.Лхагвагэрэл               А.А У.Береке

А.А Э.Даваажаргал                 А.А М.Адъяахүү

А.А Г.Өсөхбаяр                     А.А О.Гантулга

А.А М.Амарсанаа                    А.А Ө.Батзул

 

5-ийн даваа

 

ДАЯ.А Н.Батсуурь            А.А Б.Мөнх-Эрдэнэ

У.АВ П.Бүрэнтөгс             У.Н Л.Батзориг

У.АВ Г.Эрхэмбаяр                      А.З Э.Энх-Амгалан

У.АВ С.Мөнхбат                        А.А Д.Буянт

У.АР Ц.Содномдорж                 У.Х Н.Батзаяа

У.Г Б.Гончигдамба                   А.А М.Адъяахүү

У.З Н.Жаргалбаяр                      А.А Э.Нямаа

У.З М.Өсөхбаяр                           А.А Б.Түмэндэмбэрэл

У.З Д.Анар                                А.А Н.Ганзориг

У.З Ц.Одбаяр                              А.А Б.Мижидсүрэн

У.Х А.Цацабшир               А.А О.Цэцэнцэнгэл

У.Х Т.Баасанхүү                         А.А Н.Хүрэлсүх

У.Х Б.Бат-Өлзий                      У.Н Б.Ганхуяг

У.Х О.Хангай                           А.А Г.Өсөхбаяр

У.Х Б.Орхонбаяр                      А.А Д.Бадамгарав

У.Х Ө.Даваабаатар                     А.З Б.Түвшинтөгс

У.Х Х.Гантулга                          А.З Ц.Бямба-Отгон

У.Х Н.Золбоо                          А.А Д.Тогтохжаргал

У.Х Т.Бэгзсүрэн                         А.З О.Түмэн

У.Х Б.Зоригтбаатар                 А.А Т.Сайханжаргал

У.Х Б.Цэдэнсодном                   У.Н Б.Эрдэнэхүү

У.Х Ш.Пүрэвгарьд                     Ц.А М.Лхагвагэрэл

У.Х Ц.Мөнхбаяр                        А.А Х.Оргилболд

У.Н Ч.Батчулуун                       А.А Г.Бадрах

У.Н Л.Лха-Очир                   А.Х Х.Наранбаяр

У.Н Д.Амарсайхан                  А.А Э.Сумъяабат

У.Н Э.Ванданцэрэн                А.А Б.Лхагвадорж

У.Н Б.Серик                         А.А Ц.Төмөрцоож

У.Н Ж.Ням-Эрдэнэ                А.Х Б.Сосорбарам

У.Н Д.Хүдэрбулга                А.А Ө.Батзул

У.Н О.Мөнх-Эрдэнэ          У.Н Ц.Сандагдорж

А.А О.Наранбаатар             А.З Э.Батмагнай

 

6-ийн даваа

 

ДАЯ.А Н.Батсуурь             А.А Б.Мижидсүрэн

У.АВ П.Бүрэнтөгс             А.А Э.Нямаа

У.АВ С.Мөнхбат                А.А Н.Хүрэлсүх

У.АР Ц.Содномдорж          А.З О.Түмэн

У.Г Б.Гончигдамба              Ц.А М.Лхагвагэрэл

У.З Д.Анар                        А.З Б.Түвшинтөгс

У.Х Б.Бат-Өлзий        А.З Э.Энх-Амгалан

У.Х О.Хангай                   А.Х Б.Сосорбарам

У.Х Б.Орхонбаяр               А.А О.Цэцэнцэнгэл

У.Х Н.Золбоо                   А.А Ө.Батзул

У.Х Б.Зоригтбаатар          А.А Б.Лхагвадорж

У.Н Б.Эрдэнэхүү           А.А Г.Бадрах

У.Н Л.Лха-Очир              А.А Х.Оргилболд

У.Н Б.Серик               А.А Э.Сумъяабат

У.Н О.Мөнх-Эрдэнэ      А.А Б.Түмэндэмбэрэл

А.З Ц.Бямба-Отгон      А.З Э.Батмагнай

 

7-ийн даваа

 

ДАЯ.А Н.Батсуурь             А.А Г.Бадрах

У.АВ П.Бүрэнтөгс               У.Н Л.Лха-Очир

У.АВ С.Мөнхбат            А.З Ц.Бямба-Отгон

У.АР Ц.Содномдорж             У.Х Б.Орхонбаяр

У.З Д.Анар                           У.Н Б.Серик

У.Х Б.Бат-Өлзий           У.Х Н.Золбоо

У.Х О.Хангай             У.Н О.Мөнх-Эрдэнэ

У.Х Б.Зоригтбаатар              Ц.А М.Лхагвагэрэл

 

8-ийн даваа

 

ДАЯ.А Н.Батсуурь             У.Н Б.Серик

У.АВ П.Бүрэнтөгс             Ц.А М.Лхагвагэрэл

У.АВ С.Мөнхбат                  У.Х О.Хангай

У.Х Б.Бат-Өлзий                У.Х Б.Орхонбаяр

 

9-ийн даваа

 

ДАЯ.А Н.Батсуурь              У.Х Б.Орхонбаяр

У.АВ П.Бүрэнтөгс               У.Х О.Хангай

 

10-ийн даваа

 

У.Х О.Хангай                  У.Х Б.Орхонбаяр

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ДОЛДУГААР САРЫН 18. ДАВАА ГАРАГ. № 135 (6867)

 

Хуулийн төсөл: Цусны донорыг сурталчилна, харин эрхтэн, эд эсийн донорыг сурталчлахыг хориглоно

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10.00 цагт 57 хувийн ирцтэйгээр эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Б.Жавхлан: Хүн солигдож болно, гэхдээ 14 мега төслийн нэг нь ч зогсох ёсгүй

Б.Жавхлан: Хүн солигдож болно, гэхдээ 14 мега төслийн нэг нь ч зогсох ёсгүй

Уржигдар 15 цаг 25 мин
Д.Амарбаясгалан: Ирэх долоо хоногт чуулган таван өдөр хуралдана

Д.Амарбаясгалан: Ирэх долоо хоногт чуулган таван өдөр хуралдана

Уржигдар 15 цаг 08 мин
Э.Бат-Үүл АН-ыг сүүдрийн Засгийн газар байгуулах санал гаргажээ

Э.Бат-Үүл АН-ыг сүүдрийн Засгийн газар байгуулах санал гаргажээ

Уржигдар 13 цаг 22 мин
Т.Мөнхсайхан: Намайг сайдын суудлаа өг гэвэл өгнө

Т.Мөнхсайхан: Намайг сайдын суудлаа өг гэвэл өгнө

Уржигдар 13 цаг 18 мин
Я.Содбаатар: Шинэ Ерөнхий сайдын томилгоо яригдаж эхлээгүй байна

Я.Содбаатар: Шинэ Ерөнхий сайдын томилгоо яригдаж эхлээгүй байна

Уржигдар 13 цаг 13 мин
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хойшилжээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хойшилжээ

Уржигдар 13 цаг 08 мин
“Шатар өрөөстэй айлд муу зүйл ойртдоггүй”

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Дугаарын зочин”-оор ШУТИС-ийн Хүнс, хөнгөн үйлдвэрлэл дизайны сургуулийн багш, монгол уран дарханы өв соёлыг түгээн дэлгэрүүлэгч “Дуут урлан”-гийн менежер П.Нямдуламыг урилаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Хуулийн төсөл: Цусны донорыг сурталчилна, харин эрхтэн, эд эсийн донорыг сурталчлахыг хориглоно

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10.00 цагт 57 хувийн ирцтэйгээр эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин