Хэвшмэл ойлголтоо өөрчилье: Автобусны жолооч эмэгтэйн ажлын нэг өдөр

2022-07-08
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

П.АМГАЛАНБАЯР 

 

Хаа нэгтээ яаран алхах хүмүүс, хурдлан өнгөрөх машин гээд нийслэлд нэгэн шинэ өглөө эхэлж ажил, амьдрал өрнөнө. Өглөөний 06:30 цагт Багшийн дээдээс Ч:48 А чиглэлийн автобус хөдөлгөөнд оролцоход бэлэн болжээ. Тус автобусны жолооч эмэгтэйг С.Оюунцоож гэдэг. Тэрбээр үүрийн таван жинтэй уралдаж бааз дээрээ ирж хөдөлгөөнд оролцох бэлэн байдлаа хангадаг аж. Түүний өнөөдрийн явах чиглэл Зүүн салаа-МУБИС. Хүмүүсийн хөл хөдөлгөөн бужигнасан нийслэлийн нэгэн хэсэг Зүүн салаа руу автобус хөдөллөө. С.Оюунцоож “Тэнүүн-Огоо” ХХК-ийн жолооч. Нийтийн тээврийн салбартай холбогдоод 12 жилийг үджээ.

 

Анх 20 хэдхэн настай, үсээ годойтол нь боосон охин автобусны жолооч болохоор ирж байсан нь саяхан л юм шиг санагдаж байна. Би жолооч, тэр тусмаа нийтийн тээврийн жолооч болсноороо баярладаг хэмээн ярих нь түүнийг мэргэжилдээ дуртайг илтгэх ажээ. Автобус эцсийн буудал руу явж байгаа учраас зорчигч цөөн байлаа. Энэ үеэр зорчигч Х.Төрболд “Автобусанд суугаад эмэгтэй жолооч байхыг хараад содон харагддаг. Явж байгаа нь ч тогтуухан. Ажил бүр өөрийн онцлогтой. Тиймээс жолооч гэхээр заавал эрэгтэй хүн байх ёсгүй шүү дээ. Манайх Зүүн салааны эцэст байдаг. Өнгөрсөн жил охин маань энэ жолооч эгч их сайхан ааштай юм байна лээ. Өглөө би хичээлээсээ хоцрох гээд гараа өргөсөн чинь зогсоод суулгасанд баярласан гэж байсан. Би ч тухайн үед их баярласан” гэлээ.
Түүний автобус үзмэн ягаан өнгөтэй. Бүх зүйл нь эмх цэгцтэй, цэвэр цэмцгэр харагдана. Өнгөрсөн жил парк шинэчлэлт хийж, бүгд шинэ автобустай болжээ. Жолооны ард амьдралынх нь ихэнх хугацаа өнгөрдөг учраас хоёр дахь гэр шиг нь дотно санагддаг аж. Түүний үндсэн чиглэл Ч:2 буюу Шархад-III, IV хороолол. Тус чиглэлд 20 автобус явдаг бөгөөд хоёр эмэгтэй жолоочтой гэж байлаа. 

 

УДАМ ДАМЖСАН ГУРВАН ҮЕИЙН ЖОЛООЧ

С.Оюунцоож Төв аймгийн Борнуур сумын харьяат. Сумандаа Х ангиа төгсөөд Улаанбаатарт оюутан болж иржээ. Түүний аав, өвөө нь насаараа тээврийн байгууллагад ажилласан байна. Аав нь том машины жолооч, 4-5 настай жаахан охин алс хол тээврийн замд аавыгаа дагаж явдаг байж. Замын уртад унтахгүй аавынхаа дэргэд яриа өдөж, байгалийн сайхныг сонирхон хардаг сониуч хүүхэд байсан гэнэ. Түүнийг гэрийнхэн нь гурван үеийн жолооч мэргэжлийг таслахгүй үргэлжүүлж яваа хэмээн ихэд бахархдаг аж.
Тэрбээр 2006 онд Техникийн их сургуулийг хүнсний технологич мэргэжлээр төгсөж, мэргэжлээрээ гурван жил ажиллажээ. Оюутан байхдаа жолооны курст сурч, нөхөртэйгөө танилцаж, амьдралаа холбосон байна. Тэрбээр хүнсний технологич мэргэжлээр ажиллаж байхдаа анхныхаа хүүхдийг өлгийдөн авчээ. Дикриттэй байхдаа гэртээ зүгээр суухгүй таксинд явдаг байж. Энэ үед аав, авга ах, нөхөр нь “Тэнүүн-Огоо” компанид жолоочоор ажилладаг байжээ. Авга ах нь “Миний дүү машин сайн барьдаг юм чинь автобусны жолооч болох юм уу. Хариуцлагатай хэдий ч сайхан мэргэжил” гэж. Ийн 20 хэдхэн настай охин нийтийн тээврийн салбарт орох замналыг авга ах нь анх тавьжээ. “Хүн гэдэг ус ачсантай адилхан.  Усыг цалгиулахгүй авч явдагтай адил хүнийг устай зүйрлэж явж байгаарай” гэж ах нь түүнд захьдаг байж. Нийтлэлийн баатар маань “Автобусны жолооч гэдэг олон хүний амь насыг дааж яваа хариуцлагатай ажил. Тиймээс ахынхаа хэлснийг байнга санаж хүн ихтэй үед гэнэт тормоз гишгэхгүй, аль болох ая тухтай байлгахыг эрмэлздэг. Автобус хөдөлсөн ч гэсэн нялх хүүхэдтэй, хичээл, ажлаасаа хоцрох гээд яарч байгаа хүмүүсийг зогсоод авдаг. Зарим хүн энд тэнд буулгаад өгөөч гэхэд нь аль болох боломжоороо туслахыг хичээдэг. Гэхдээ автобус хөдөлсөн бол зогсох ёсгүй байдаг” гэж байсан юм.

 

 

“ЧАМАЙГ АВТОБУСНЫ ЖОЛООЧ БОЛНО ГЭЖ БОДООГҮЙ”

Нийтлэлийн баатар маань анх автобус жолоодож байхдаа ихэд сандарсан гэдэг. Түүний анхны чиглэл нь М:27 буюу Таван шар-Офицеруудын ордон-Баянзүрхийн товчоо байжээ. Сүүлдээ сунгагдаад ургах наран хороолол руу явдаг болсон байна. Түүнийг анх ажилд ороход “Тэнүүн-Огоо” компанид 2-3 эмэгтэй жолооч байсан бол одоо 10 гаруй болжээ. Социализмын үед хүмүүс эмэгтэй хүн гэхээр хүүхэд төрүүлж, гэрийнхээ ажлыг хийх ёстой. Эрэгтэй хүн хийх ажил гэсэн хандлагатай байсан. Харин одоо харьцангуй гайгүй болсон юм шиг харагддаг. Цаг хугацаа өнгөрөх тусам бүх зүйл хувьсан өөрчлөгдөж байна. Эмэгтэй хүнд хийхийг зорьсон бүхнээ бүтээх, сэтгэлийн хат, тэвчээр байгаа. Найзууд маань намайг автобусны жолооч болно гэж бодоогүй. Хүнсний технологич мэргэжлээрээ ажиллахгүй яасан юм бэ гэхэд нь “Автобусны жолооч мэргэжилдээ дуртай. Хүмүүсийг хүссэн газарт нь хүргэж, ажлыг нь бүтээдэг” гэж хэлдэг гэсэн юм.

 

“ХҮМҮҮСЭЭС УРМЫН ҮГ СОНСООД ИХ БАЯРЛАДАГ”

 

Харин зарим жолооч явж байгаад нэгдүгээр эгнээнд зогсох нь хүндрэл учруулдаг байна. Машиныг тойроод хоёрдугаар эгнээ рүү орох гэхэд зам тавьж өгөхгүй, дохиогоо дуугаргаж элдвээр хэлдэг гэнэ. Түүнээс хүндрэлтэй зүйл хэр тохиолддог талаар  асуухад “Олон хүнтэй харьцаж байгаа учраас янз бүрийн ааш араншинтай байдаг. Замын түгжрэлд ороод удахаар яасан удаан явдаг юм бэ гээд загнана. Автобусны буудалгүй газар бууя гэнэ. Тэр үед жаахан шантардаг. Гэхдээ өөр нэг хүн орж ирээд урмын үг хэлэхэд мартдаг. Ямар мундаг юм бэ. Алтан шар зам нь өлзийтэй байг. Гавьяат тээвэрчин болоорой гэхэд нь баярладаг. Мөн гэрийнхэн маань их дэмждэг. Орой гэртээ очиход хүүхдүүд маань “Ядарсан уу ээж ээ. Орыг нь засчихсан” гэдэг. Энэ бүхэн урам өгдөг хэмээлээ. 


Бид явсаар Зүүн салааны эцсийн буудалд ирлээ. Нийтлэлийн баатар маань хажууд байх төхөөрөмжөө байнга харах аж. Учир нь хойно, урд байгаа автобусаа хаана, ямар зайтай явааг нь хардаг байна. Өмнө нь барагцаагаар тооцоолдог байжээ. Хүмүүсийн ажлын цаг дөхөж саяхан хүнгүй байсан автобус дүүрэн хүнтэй боллоо. Энэ үеэр зорчигч  Л.Энхмаа “Хааяа автобусанд суугаад жолоочийг хараагүй байхдаа “Хамт зорчихоор уншуулъя ах аа” гэж хэлэх тохиолдол бий. Олон хүнтэй, түгжрэлтэй гээд автобус жолоодох амар ажил биш байх. Тиймээс мундаг юм аа гэж хардаг” гэлээ. Нийтлэлийн баатрын маань ажил 22:50 цагт дуусаж бааз руугаа явна. Тэгээд автобусаа цэвэрлэж, маргаашийн ажилдаа гарахад бэлэн болгодог аж. 


Жолооч бэлтгэдэг авто сургуульд эмэгтэй хүмүүс хэр их ирдэг талаар MD авто сургуулийн захирал Т.Цэрэнгэрэлээс асуухад “Манай авто сургууль үйл ажиллагаагаа явуулаад найман жил болж байна. Сүүлийн үед эмэгтэйчүүд нийтийн тээврийн D ангилалд суралцах нь их болсон. Энэ оны хагас жилийн хугацаанд D  ангиллаар 74 хүн суралцсны 30 гаруй нь эмэгтэй. Манайх автобус баазтай хамтарч ажилладаг учраас нийтийн тээврийн жолооч болох сонирхолтой хүмүүс ангиллаа ахиулж, мэргэшсэн сургалтад хамрагддаг” гэсэн юм. 

 

2022 оны Долдугаар сарын 8. БААСАН гараг. № 134 (6866)

Мундаг шүү найз Алтан шар зам тань өлзийтэй байх болтугай
Алтан шар зам нь өлзийтэй байг ээ.Аз жаргал эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе
Otgonoo
Mundag egch shvv Tsooj egch maani 🖤🖤🖤
Миний охин чинь мундаг жолооч шүү охиндоо маш их хайртай шүү. Аав нь охиноороо үргэлж бахархаж явдаг шүү.Охиндоо алтан шар зам нь өлзийтэй байж энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе аав нь.Хайртай шүү охиндоо.
Eejdee haitai shuu.Altan shar zam ni olziitei baig ee.
Мундаг шүү эмэгтэй жолооч нар ч харахад л нэг л тийм сайхан харагддаг ажлын амжилт, алтан шар зам нь өлзийтэй байгээ
Алтан шар зам тань өлзийтэй сайхан байгээ найздаа Баяр хүргэе
Төрийн албан хаагчдыг долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулахаар болжээ

Төрийн албан хаагчдыг долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулахаар болжээ

9 цаг 15 мин
Д.Цогтбаатар: Цүнхний намуудыг хүлээх шаардлага байхгүй

Д.Цогтбаатар: Цүнхний намуудыг хүлээх шаардлага байхгүй

13 цаг 26 мин
Н.Учрал: Нам институци болохгүй бол төр хүчгүй байна

Н.Учрал: Нам институци болохгүй бол төр хүчгүй байна

13 цаг 36 мин
Ирц: 30 гишүүн гадаад томилолттой, гурван гишүүн чөлөөтэй байна

Ирц: 30 гишүүн гадаад томилолттой, гурван гишүүн чөлөөтэй байна

14 цаг 20 мин
Т.Дүүрэн: Өөрийн биеэр бус ч нөхөн сонгуульд оролцох эрмэлзэлтэй байна

Т.Дүүрэн: Өөрийн биеэр бус ч нөхөн сонгуульд оролцох эрмэлзэлтэй байна

15 цаг 25 мин
Янжинлхамын хишигт найрагч А.Лхагва

Монголын яруу найргийн шилдэг бүтээл шалгаруулах “Болор цом” наадам У

18 цаг 53 мин
Ч.Баттогтох: Вакцины тухай худал мэдээлэл тараах нь монгол хүний эрүүл мэндийн эсрэг хийж буй гэмт хэрэг

ДЭМБ-ын судалгаагаар Монгол Улс умайн хүзүүний хорт хавдрын нас баралтаар дэлхи

18 цаг 53 мин
Дайны хөлд эрх нь зөрчигдөж байгаа Орос дахь монгол угсаатнууд

2022.09.20. Батожабын амьдралыг орвонгоор нь эргүүлсэн шийдвэрийг Оросын Засгийн газраа

18 цаг 53 мин
С.Амарсайхан: “Шинэ хоршоо” хөдөлгөөний үйл ажиллагааг үр дүнгээ өгч байгаа

Шадар сайд С.Амарсайхан цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

18 цаг 53 мин
Л.Төр-Од: Эрх чөлөөт эдийн засаг, эрх тэгш нээлттэй нийгэм, иргэн төвтэй засаг төрийн экосфер орчинг Монгол Улсдаа бүрдүүлэх нэн шаардлагатай

Эдийн засагч-эрх зүйч, МҮХАҮТ-ын XXI ба XXII Их хурлаас Удирдах зөвлөлийн дарга бөгөөд ерөнхийлөгчид нэр дэвшигч Л.Төр-Од. 

18 цаг 53 мин