Самбуугийн гудамжны авто замын засварын ажил явагдаж байна

2022-06-30
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ДАРЬСҮРЭН

Самбуугийн гудамжны авто замд 2009 онд их засварын ажил хийгдсэнээс хойш ээлжит болон засварын ажил хийгдээгүй. Харин энэ сарын 27-ноос эхлэн засварын ажлыг эхлүүлсэн. Энэ ажлыг хоёр хэсэгт хуваан гүйцэтгэх аж. Тодруулбал, Гэсэр сүмийн уулзвараас Хүнсний I дэлгүүрийн уулзвар, Хүнсний I дэлгүүрийн уулзвараас Байгалийн түүхийн музейн зүүн урд талын уулзвар хүртэлх автозамыг засварлах юм.

Гэсэр сүмийн уулзвараас Хүнсний I дэлгүүрийн уулзвар хүртэлх хэсгийн шинэчлэлтийн ажлын хүрээнд одоогоор тэгш байдал алдагдсан, суулт үүссэн авто замын чулуун хашлагыг асфальтбетон хучилтын түвшинд тааруулан засварлах, зорчих хэсгийн тэгшилгээний үе болон инженерийн шугам сүлжээний худгийн тагийн түвшинг тааруулах ажил хийгдэж байна. Харин зорчих хэсгийн асфальтбетон хучилтын ажлыг ирэх сарын 1-нээс 6-ны хооронд хийхээр төлөвлөсөн гэж Нийслэлийн Замын хөгжлийн газраас мэдээллээ. Тухайлбал, ирэх сарын 1-нээс 4-ний 05:00 цаг хүртэл Гэсэр сүмийн уулзвараас Хүнсний I дэлгүүрийн уулзварын хойд хэсэг, долдугаар сарын 4-ний 05:00 цагаас долдугаар сарын 6-ны 05:00 цаг хүртэл замын урд хэсгийн хөдөлгөөнийг хязгаарлан суурь, өнгө асфальтбетон хучилтын ажил гүйцэтгэх юм.

Иймд иргэд жолооч та бүхэн дээрх хугацаанд бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Эх сурвалж: www.polit.mn

Л.Гантөмөр намын даргын албан тушаалаа өгөхөө мэдэгдлээ

Л.Гантөмөр намын даргын албан тушаалаа өгөхөө мэдэгдлээ

Өчигдөр 13 цаг 44 мин
Б.Жавхлан: Хүн солигдож болно, гэхдээ 14 мега төслийн нэг нь ч зогсох ёсгүй

Б.Жавхлан: Хүн солигдож болно, гэхдээ 14 мега төслийн нэг нь ч зогсох ёсгүй

1 цаг 57 мин
Д.Амарбаясгалан: Ирэх долоо хоногт чуулган таван өдөр хуралдана

Д.Амарбаясгалан: Ирэх долоо хоногт чуулган таван өдөр хуралдана

2 цаг 15 мин
Э.Бат-Үүл АН-ыг сүүдрийн Засгийн газар байгуулах санал гаргажээ

Э.Бат-Үүл АН-ыг сүүдрийн Засгийн газар байгуулах санал гаргажээ

4 цаг 0 мин
Т.Мөнхсайхан: Намайг сайдын суудлаа өг гэвэл өгнө

Т.Мөнхсайхан: Намайг сайдын суудлаа өг гэвэл өгнө

4 цаг 4 мин
Я.Содбаатар: Шинэ Ерөнхий сайдын томилгоо яригдаж эхлээгүй байна

Я.Содбаатар: Шинэ Ерөнхий сайдын томилгоо яригдаж эхлээгүй байна

4 цаг 9 мин
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хойшилжээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хойшилжээ

4 цаг 14 мин
“Шатар өрөөстэй айлд муу зүйл ойртдоггүй”

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Дугаарын зочин”-оор ШУТИС-ийн Хүнс, хөнгөн үйлдвэрлэл дизайны сургуулийн багш, монгол уран дарханы өв соёлыг түгээн дэлгэрүүлэгч “Дуут урлан”-гийн менежер П.Нямдуламыг урилаа.

11 цаг 23 мин
Хуулийн төсөл: Цусны донорыг сурталчилна, харин эрхтэн, эд эсийн донорыг сурталчлахыг хориглоно

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10.00 цагт 57 хувийн ирцтэйгээр эхэллээ. 

11 цаг 23 мин
Л.Гантөмөр намын даргын албан тушаалаа өгөхөө мэдэгдлээ

Л.Гантөмөр намын даргын албан тушаалаа өгөхөө мэдэгдлээ

Өчигдөр 13 цаг 44 мин