ФОТО: Өнөөдөр Монголын тамирчдын өдөр

2022-06-26
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Гэрэл зургийг © Л.Батдорж / "ЗУУНЫ МЭДЭЭ"

Өнөөдөр энэ баярт өдрийг спортын салбарын үе үеийн тамирчин, дасгалжуулагч, зүтгэлтнүүд орон даяар ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 204 дүгээр тогтоолоор Монголын “Тамирчдын өдөр”-ийг жил бүрийн зургаадугаар сарын сүүлчийн долоо хоногийн ням гарагт зохион байгуулдаг бөгөөд 86 дахь жилдээ тэмдэглэж буй нь энэ юм. Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх хүндэт ёслол болж, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан, Бодлого төлөвлөлтийн газрын дарга О.Гэрэл, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга О.Баттулга, Нийслэлийн биеийн тамир, спортын газрын дарга Ж.Ганболд болон дүүргүүдийн Биеийн тамир, спортын газрын дарга нарын эрхмүүд оролцов. Түүнчлэн спортын зүтгэлтэн, эрдэмтэн, ахмад тамирчин болон олимп, паралимп, диплимп, тусгай олимп, залуучуудын олимп, тив, дэлхийн медальт тамирчид, багш дасгалжуулагчид болон нийслэл, дүүрэг, хүчний байгууллагын албан хаагчдын хүндэтгэлийн жагсаал байв. Дараа нь Спортын төв ордны “А” зааланд албан ёсны арга хэмжээ болж, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан тус арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас спортын салбарын үйл ажиллагаа зогсонги байдалд орсон ч “Токио 2020” зуны олимп, паралимпын наадам, “Бээжин 2022” өвлийн олимп, паралимпын наадмын бэлтгэл ажлыг тасралтгүй хангаснаар манай тамирчид бэлтгэл сургуулилалтаа шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хийн “Токио 2020” зуны олимп, паралимпын наадам, Бээжингийн 2022 оны өвлийн олимп, паралимпын наадмуудад амжилттай оролцлоо. Тамирчдын 2022 оны баярыг тэмдэглэж буй энэ цаг үед жүдо бөхийн “Улаанбаатар их дуулга” тэмцээнийг Улаанбаатар хотноо Монгол Улсын Засгийн газар, Биеийн тамир, спортын улсын хороо, Монголын жүдо бөхийн холбоо хамтран зохион байгуулж, “Парис-2024” олимпын эрхийн оноог олгох ба Монголын спортыг олон улсын түвшинд сурталчилсан түүхэн үйл явдал болж байна. Спортын төлөө сэтгэл зүрхээ зориулан дэмжиж байдаг төрийн түшээд, тамирчдын ар гэрийг нь хариуцлагатай авч явдаг эцэг эх, ахан дүүс, гэр бүлийн гишүүд, ивээн тэтгэгч байгууллага, ААН, компани, хувь хүмүүс та бүхэнд үе үеийн тамирчин, дасгалжуулагч, биеийн тамир, спортын салбарын нийт ажилтан албан хаагчдынхаа нэрийн өмнөөс гүн талархлаа илэрхийлж хамгийн сайн, сайхан бүхнийг хүсэн ерөөе” хэмээн онцоллоо. Энэ үеэр дээрх эрхмүүд “Биеийн тамирын тэргүүний ажилтан” цол тэмдгээр Э.Энхсоёл, Ш.Лочин, И.Тэсхүү, Б.Дүвжид нарыг, Биеийн тамир, спортын улсын хорооны “Жуух бичиг”-ээр Д.Соёлмаа, Б.Батчимэг, А.Пүрэвсүрэн, Э.Энхтөгс, Ц.Ариунзул нарыг шагнаж урамшууллаа. Тус арга хэмжээний үеэр “Чингис хаан” хамтлагийн дуучин Ардын жүжигчин Д.Жаргалсайхан, “Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амармандах, дуучин Г.Дашчанарав нар ая дуугаа өргөсөн бол Зэвсэгт хүчний “Үлгэр жишээ” үлээвэр найрал хөгжимчид, бөмбөрийн “UB dreams”, цацагтай аэробик гимнастик, брейк бүжиг, флаш моби дасгал, таеквондогийн үзүүлэх тоглолтууд болсон юм.

 

 

 

“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

4 цаг 37 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

4 цаг 37 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

4 цаг 37 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

4 цаг 37 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

4 цаг 37 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

4 цаг 37 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

4 цаг 37 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

4 цаг 37 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

4 цаг 37 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

4 цаг 37 мин