Б.ДАРЬСҮРЭН
ҮСХ-ны мэдээлснээр зочид буудлуудын орлого энэ оны эхний дөрвөн сарын байдлаар 99 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс 86.9 хувиар өсжээ. Үүнд гурав болон түүнээс дээш одтой зочид буудлын орлого 31.6 тэрбум, зэрэглэлгүй зочид буудал болон амралтын газрын орлого 13.1 тэрбум төгрөгөөр өссөн байна. Энэ салбарын эхний дөрвөн сарын орлогын 67.7 хувийг гурав болон түүнээс дээш одтой зочид буудал, 29.9 хувийг зэрэглэлгүй зочид буудал болон амралтын газар эзэлсэн байна. Харин үлдсэн 2.4 хувийг хоёр одтой зочид буудлын орлого зонхилжээ.
Эх сурвалж: www.polit.mn