Д.ДАРАМБАЗАР
1922 онд байгуулагдсан аймгаасаа нэг насаар ах, ардын хувьсгалаас нэгээр дүү Завханы Алдархаан сум өдгөө 100 жилийг элээжээ. Нэгдэлжих хөдөлгөөнд хамгийн анх манлайлан оролцож өдийг хүргэсэн энэ сум их бүтээн байгуулалтад өнөөдрийн нүүрийг үзэж түүхт ойгоо тэмдэглэхээр болжээ. Өнөө үед ямар ч ой, арга хэмжээ нүсэр болдог болсон. Их ч мөнгө зарж үрж, хийж бүтээдэг. Энэ бүгдийн цаана мэдээж үр дүн байх учиртай. Гэхдээ ойн арга хэмжээ, үйл явдлуудаас ажиглавал хамгийн бодитой, хамгийн өгөөжтэй нь ном бүтээл л түүх болон үлддэг гэдгийг бид мэднэ.
Энэ талаар фото сурвалжлагаас харна уу
Эх сурвалж: www.polit.mn