С.УЯНГА
Бүгд Найрамдах Польш улсын Гадаад хэргийн сайд Збигнев Рау энэ сарын 04-06-ны өдрүүдэд Монгол Улсад айлчилж байна. Тэрбээр үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонинд дэлгэрэнгүй ярилцлага өгсөн юм. Гадаад хэргийн сайд Збигнев Рау “Одоогийн байдлаар манай хоёр улсын хооронд ачаа тээврийн асуудал хэвийн байгаа. Олон улсын нөхцөл байдал цаашид хэрхэн өрнөхөөс үүдэн дамжин өнгөрөх тээврийн асуудал хүндрэлтэй болохыг үгүйсгэхгүй. Бид нөхцөл байдлыг хянаж байгаа. Монголын талтай хуурай замын тээврийн уламжлалт чиглэлээс гадна өөр ямар замаар тээвэр гүйцэтгэж болох талаар ярилцаж байна” гэлээ.
Эх сурвалж: www.polit.mn