Б.ОД
Төвийн аймгуудын нутгаар маргааш бороотой, сэрүүхэн байна гэж ЦУОШГ-аас мэдээлэв.
Зургаадугаар сарын 8-ны 20:00 хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн хойд, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.
Салхи нутгийн хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.
Шөнөдөө Дархадын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр голын хөндийгөөр 3 градус хүйтнээс 2 градус дулаан байх бол говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 12-17 градус, Их нууруудын хотгор болон говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр 9-14 градус дулаан байна.
Бусад нутгаар 3-8 градус, өдөртөө Дархадын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 22-27 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан байх нь.
Улаанбаатар хотод бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 5-7 градус, өдөртөө 17-19 градус дулаан байна.
Эх сурвалж:www.polit.mn