ГХЯ:Аялаж буй орныхоо COVID-19-ийн хязгаарлалтыг судлахыг анхаарууллаа

2022-06-06
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ОД

Коронавируст халдвар /COVID-19/-т цар тахлын нөхцөл байдал намжиж, гадаад улсуудын хилийн болон визийн хязгаарлалт аажмаар цуцлагдаж байгаатай холбогдуулан гадаадад зорчих иргэдийн хөдөлгөөн эрс нэмэгдэж байна.

Гадаадад зорчих иргэд өөрсдийн анхаарал, болгоомжгүй байдлаас үүдэн хилийн чанадад гэмт хэрэг, золгүй явдалд өртөх, санхүү, эд материал, сэтгэл санаагаараа хохирох тохиолдол цөөнгүй тохиолдож буй Гадаад харилцааны яамнаас анхааруулга гаргажээ. Үүнд: 

  • Гадаад паспортын хүчинтэй хугацаа,  гадаад улсаас олгосон виз дээрх өөрийн мэдээлэл, визийн хугацаа, визийн ангилал зэргийг тулган шалгах
  • Өөрийн бичиг баримт, мөнгө, гар утас, банкны карт, үнэт зүйлсээ гээгдүүлэх, мартах, хулгайд алдахаас сэрэмжлэх
  • Зорчиж буй улсынхаа болон бүс нутгийн улс орнуудын виз, коронавируст халдвар /COVID-19/ цар тахлын хязгаарлалт, зохицуулалтыг нягтлан судлах
  • Аялал жуулчлалын компаниудыг сайтар судалж, салбартаа болон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн компани сонгох, аяллын хөтөлбөрөө чанд мөрдөж, ганц нэгээрээ явахгүй байх
  • Аяллын эрүүл мэндийн даатгалд хамрагдах, аливаа эрсдэл үүссэн үед хэрэглэх санхүүгийн нөөцтэй байх
  • Хилээр нэвтрүүлэхийг хориглосон бараа, эд зүйлс,  бусдын бичиг баримт, дайвар зүйлс авч явахгүй байх, гаалийн мэдүүлгээ үнэн зөв бүрдүүлэх
  • Зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлсэн бэлэн мөнгө, согтууруулах ундаа, тамхи, эм зэргийг авч явахгүй байх, зайлшгүй шаардлагатай эм, эмийн хэрэгсэл авч яваа тохиолдолд энэ тухай тодорхойлсон баримт/эмчийн бичигтэй байх
  • Тухайн улсад байх хугацаандаа соёл, заншил, зан үйлийг хүндэтгэх, хууль, журмыг чанд дагаж мөрдөх
  • Таньж мэдэхгүй хүнтэй холбоо тогтоох, шөнө, оройн цагаар ганц нэгээрээ явахаас зайлсхийх
  • Бага насны хүүхдээ байнга харгалзан авч явах
  • Хувийн хариуцлагаа ямагт ухамсарлаж, сонор сэрэмжтэй байхыг сэрэмжлүүлжээ.

Гадаад улс руу зорчиж буй иргэн та хамт яваа хүн болон Монголд байгаа ар гэрийнхэнтэйгээ тогтмол харилцаа холбоотой байж, аливаа эрсдэл, аюул учирсан тохиолдолд хамгийн ойр байрлах Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газарт нэн даруй хандахыг сануулж байна. 

 Эх сурвалж:www.polit.mn

                                         

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг "унав"

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг унав

3 цаг 19 мин
Хүний эрх бол хүн бүр бие биеэ хайрлах, хүнлэхээс эхэлнэ

Дээшээ, доошоо харсан хагас, зууван, огтлолцсон цагариг дотор хоёр бөөрөнхий дүрс байрлана.

3 цаг 32 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

4 цаг 59 мин
Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

5 цаг 56 мин
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

6 цаг 31 мин
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

10 цаг 34 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

10 цаг 34 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

10 цаг 34 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

10 цаг 34 мин
Сөүлийн метроны “Climate card” байгальд ч, хэтэвчинд ч ээлтэй

БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яамны  урилгаар тус улсыг

10 цаг 34 мин