Эмэгтэйчүүд асуудлыг олж харах, шийдвэрлэхэд илүү мэдрэмжтэй

2022-06-02
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Ээлжит зочноор уригдсан Хэвлэл мэдээллийн зөвлөлийн хараат бус зөвлөх Д.Мөнхчимэг “Эмэгтэйчүүд шийдвэр гаргах түвшинд ажиллах нь олон эерэг үр дагавар, зөв менежмент хийж чаддагийг харуулсан судалгаанууд бий. Компанийн удирдлага, ТУЗ-д эмэгтэйчүүд байснаараа уур амьсгал сайтай болж, орлого ч нэмэгддэг гэдэг.

Эмэгтэйчүүд улс төрийн шийдвэр гаргах түвшинд байснаараа нийгмийн хөгжилд илүү үр нөлөөтэй, урт хугацаанд хэрэгцээтэй зүйлд анхаарч тэр хэрээрээ тууштай байдгийг улс орнуудын хэмжээнд судалж гаргаж ирсэн. Манай улсын хувьд социализмын үед эмэгтэйчүүдийн төлөөллийн квоттой байсан учраас харьцангуй олуулаа байж. Харин квотыг хэрэгжүүлэхээ больсон 1990 оноос улс төр дэх эмэгтэйчүүдийн төлөөлөл огцом буурсан. Түүний дараа 2012-2016 онд УИХ-д хамгийн олон буюу анх удаа 13 эмэгтэй сонгогдсон. Парламентад 13 эмэгтэй сонгогдсон жилүүдэд хүүхэд хамгаалал, гэр бүлийн хүчирхийлэл зэргээр эмэгтэйчүүд, нийгэм рүү чиглэсэн олон өөрчлөлтийг хийж чадсан. Өмнө нь Гэр бүлийн хүчирхийллийн асуудлыг 20 жил яриад юу ч өөрчлөгдөхгүй байхад эмэгтэйчүүд нэгдэж хуулиа батлуулж байх жишээтэй. Мөн Хүүхэд хамгаалал, соёлын өвийг хамгаалах, тамхины эсрэг хууль гээд зөөлөн хүчний бодлого чиглэлд маш үр дүнтэй ажиллаж оновчтой шийдвэрүүдийг гаргаж чадсан байна. Өөрөөр хэлбэл, эмэгтэйчүүд нийгмийн асуудлыг олж харах, түүнийг шийдвэрлэх тал дээр илүү мэдрэмжтэй байгаа нь харагдаж байна” гэж ярилаа.

Эх сурвалж: www.polit.mn

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг "унав"

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг унав

3 цаг 23 мин
Хүний эрх бол хүн бүр бие биеэ хайрлах, хүнлэхээс эхэлнэ

Дээшээ, доошоо харсан хагас, зууван, огтлолцсон цагариг дотор хоёр бөөрөнхий дүрс байрлана.

3 цаг 36 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

5 цаг 3 мин
Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

6 цаг 1 мин
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

6 цаг 35 мин
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

10 цаг 39 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

10 цаг 39 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

10 цаг 39 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

10 цаг 39 мин
Сөүлийн метроны “Climate card” байгальд ч, хэтэвчинд ч ээлтэй

БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яамны  урилгаар тус улсыг

10 цаг 39 мин