Жендэрийн үзүүлэлтийг эмэгтэйчүүдийн улс төрийн эрх мэдэл хойш нь татаж байна

2022-06-02
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

С.САРУУЛ

“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Ээлжит зочноор уригдсан Хэвлэл мэдээллийн зөвлөлийн хараат бус зөвлөх Д.Мөнхчимэг Монгол Улсын жендэрийн үзүүлэлтийг эмэгтэйчүүдийн улс төрийн эрх мэдэл нэлээд хойш нь татаж байгаа учраас онцгойлон авч үзэх шаардлагатай болж байна. Дэлхийн эдийн засгийн форумаас гаргасан судалгаагаар манай улс авах ёстой нэг онооны 0.112-г авч, 156 орноос 116 дугаарт жагссан байх жишээтэй. Энэ үнэлгээг харвал улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоо сул байгаа нь хөгжлийн томоохон асуудал болж байна. Тиймээс улс төрийн мэдээлэлд жендэрийн тэнцвэр ямар байгааг Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс судалсан. Өдөр тутмын хоёр сонин, хоёр сайтын контентод  судалгаа хийж үзэхэд  10 эх сурвалж тутмын нэг нь эмэгтэй гэсэн үр дүн гарсан нь эх сурвалжийн тэнцвэртэй байдал хүйсийн хувьд алдагдсан гэж дүгнэж болно. Телевизийн хувьд ч мөн адил. "Глоб интернэшнл" төрийн бус байгууллага сонгуулийн сурталчилгааны үед телевизүүдэд мониторинг хийхэд МҮОНТВ эфирийнхээ цагийн 20 хувийг эмэгтэйчүүдэд 80 хувийг эрэгтэйчүүдэд зориулсан бол зарим хувийн телевиз 10/90 харьцаатай байна. Өөрөөр хэлбэл, хүн амын тэн хагасыг бүрдүүлж байгаа эмэгтэйчүүд үзэл бодол, байр сууриа илэрхийлэхгүй байна. Улс төрд эмэгтэйчүүдийн оролцоо сул байна гэж ярьдаг боловч 30 жилийн өмнөхтэй харьцуулахад УИХ дахь гишүүдийн 17 хувь, сайд нарын 20 орчим хувийг эмэгтэйчүүд бүрдүүлж байна. Ийнхүү 10 улстөрч тутмын нэг нь эмэгтэй байгаа хэрнээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр гаргахдаа нэгийг нь баллуурдаад байна гэсэн үг. Уг нь хэвлэл мэдээллээр цөөнхийн дуу хоолойг гаргах нь хамгийн чухал байдаг. Тэр утгаараа улс төрд байгаа эмэгтэйчүүд цөөн байх тусам илүү их гаргах хэрэгтэй. Хоёрдугаарт, улс төр дэх эмэгтэйчүүдийг ямар дүрээр олон нийтэд таниулж байна вэ гэдгийг илүү нарийн авч үзэж, дүн шинжилгээ хийхэд жендэрийн хэвшмэл ойлголтыг дэвэргэх хандлага ажиглагдаж байна. Тухайлбал, гэр бүл, өмссөн хувцас, нүүр будалт, биеэ авч явах байдлыг нь илүү онцолдог. Эсвэл ямар нэг эрэгтэй хүний нөлөөнд хамаатуулах нь элбэг байна” гэж ярилаа.

Эх сурвалж: www.polit.mn

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг "унав"

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг унав

3 цаг 23 мин
Хүний эрх бол хүн бүр бие биеэ хайрлах, хүнлэхээс эхэлнэ

Дээшээ, доошоо харсан хагас, зууван, огтлолцсон цагариг дотор хоёр бөөрөнхий дүрс байрлана.

3 цаг 36 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

5 цаг 3 мин
Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

6 цаг 1 мин
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

6 цаг 35 мин
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

10 цаг 39 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

10 цаг 39 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

10 цаг 39 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

10 цаг 39 мин
Сөүлийн метроны “Climate card” байгальд ч, хэтэвчинд ч ээлтэй

БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яамны  урилгаар тус улсыг

10 цаг 39 мин