С.САРУУЛ
Прокурорын байгууллагаас УИХ-ын зарим гишүүнд хилийн хориг тогтоох саналыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлжээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Ё.Баатарбилэг, мөн Хөгжлийн банкны захирал асан Б.Батбаяр нарт Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлт, чанаргүй зээлтэй холбоотойгоор Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг шүүхэд ирүүлсэн байна. Шүүх хурал маргааш 15:00 цагт тус шүүхэд болох аж.
Эх сурвалж: www.polit.mn