А.Намуун: Марафоны бүртгэл тавдугаар сарын 27-ныг дуустал үргэлжилнэ

2022-05-26
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Тавдугаар сарын 28-нд нийслэл Улаанбаатар хотод олон улсын гүйлтийн “Улаанбаатар марафон-2022” болно. Энэхүү марафоныг 2014 оноос уламжлал болгон зохион байгуулж байгаа бөгөөд цар тахлын улмаас хоёр жил завсарлаж, энэ жил долоо дахь удаагаа зохион байгуулж буй юм. Энэ жилийн хувьд марафоны бүртгэлээс эхлэн бүхий л явцад технологийн дэвшил ашиглан, оролцогч тамирчдын амжилтыг бүртгэж баталгаажуулж эхэлснээрээ онцлог юм. Энэ талаар Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын мэргэжилтэн А.Намуун “Улаанбаатар марафон” бол олон улсын хэмжээний үзүүлэлт өндөртэй тэмцээн. Тиймээс ч  жил болгон гадаадын улс орны тамирчид оролцдог. Энэ жилийн хувьд Кени, Казакстан Улсын өндөр зэрэглэлтэй тамирчдаас гадна Монгол Улсад суугаа гадаадын Элчин сайдын яам, Консулын газрын төлөөллүүд бүртгүүлээд байна. ОХУ, Энэтхэг, БНХАУ, БНСУ гэхчлэн 15 улсын 80 гаруй тамирчин оролцохоор  мэдүүлгээ өгсөн. Тэр дундаа бүтэн марафоны төрөлд Кени, Казакстан улсаас тус бүр хоёр мэргэжлийн тамирчин оролцохоор урилга авч, визээ гаргуулаад манай улсыг зорин ирж байгаа.

Марафоны үеэр энгэртээ зүүх чип нь оролцогчид, тамирчдын амжилтыг тодорхойлох юм. Хэдэн км, метр зайг хэдий хугацаанд туулсан бэ гэдгийг тодорхойлдог төхөөрөмж. Энэхүү чипийг марафонд оролцохоор бүртгүүлсэн иргэдэд "High Payment Solutions" ХХК-аас өнөөдөр болон маргааш тарааж өгнө. Харин 21 км, 42 км -ийн хагас, бүтэн марафонд оролцох мэргэжлийн тамирчдын энгэрийн тэмдэг чипийг  Монголын хэт холын марафон гүйлтийн холбоон дээр олгоно.Тавдугаар сарын 28-ны өдөр Их, Бага тойруугийн замуудыг 06:00-18:00 цагийн хугацаанд хөдөлгөөнийг хязгаарлах юм. Томоохон зах, худалдааны төвүүд мөн амарна. Энэ хугацаанд гүйгчдийн замд  гүйгчдэд зориулсан явуулын бие засах газар, үйлчилгээний цэгүүдийг дөрвөн байршилд гаргаж байгаа. Био 00, усны цэг, хог хаягдлын цэг, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг ажиллуулна. Маршрутын дагуух энэхүү үйлчилгээ гүйгчдэд нээлттэй. Мөн маршрутын дагуу үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүдийн бие засах газрууд, нийтийн бие засах газрууд ч үнэ төлбөргүй байх юм” юм.

Эх сурвалж: www.polit.mn

АТГ-т шалгагдаж байсан Т.Дүүрэнг гадаад руу алдаад Танхимын сонгуулиар ирэхэд нь баривчилжээ

“…МҮХАҮТ-ын гишүүд ээ, та нар дансаа нэг шалгаач” гэж өмнө нь хэд хэд бичсэн дээ. Учир н

1 цаг 49 мин
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг "унав"

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг унав

5 цаг 29 мин
Хүний эрх бол хүн бүр бие биеэ хайрлах, хүнлэхээс эхэлнэ

Дээшээ, доошоо харсан хагас, зууван, огтлолцсон цагариг дотор хоёр бөөрөнхий дүрс байрлана.

5 цаг 42 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

7 цаг 9 мин
Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

8 цаг 7 мин
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

8 цаг 41 мин
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

12 цаг 45 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

12 цаг 45 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

12 цаг 45 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

12 цаг 45 мин