Та хүүхэддээ нэг дор 200 гр сахар өгч чадах уу?

2022-05-26
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Ч.ГАНТУЛГА

 

Удахгүй багачууд бүхний хүсэн хүлээдэг Эх, үрсийн баяр болно. Энэ өдөр хүүхэд бүр хамгийн  гоё хувцсаа өмсөөд, ээж аавтайгаа нэг өдрийг хөгжилтэй өнгөрүүлдэг билээ. Харин энэ үеэр хамгийн их зарагддаг, эрэлттэй хүнсний бүтээгдэхүүн нь ууттай бэлэг. Баяр дөхсөн энэ өдрүүдэд төрөл бүрийн баглаа боодолтой хүүхдийн бэлгүүд аль хэдийнэ худалдааны төв, дэлгүүрүүдийн лангууг дүүргэжээ. Овор хэмжээнээсээ  шалтгаалаад үнийн хувьд харилцан адилгүй байв. “Зууны мэдээ” сонин сахарын хэрэглээ сэдвийг хөндөж, цуврал нийтлэл хүргэсээр байгаа билээ. Тэгвэл Эх, үрсийн баяр хаяанд ирсэн энэ өдрүүдэд дөрөв дэх цуврал нийтлэлээ хүргэхэд бэлэн боллоо.

Бид өмнөх дугааруудаараа хамгийн их сахар агуулдаг хүнсний бүтээгдэхүүнүүд, мэргэжлийн эмч нарын зөвлөгөө, сахар орлуулагч хэрхэн хорт хавдар үүсгэдэг тухай, дэлхийн бусад оронд сахарын хэрэглээгээ хэрхэн хянадаг болон үр дүнгээ өгсөн бодит жишээнүүдийг олон өнцгөөс бичиж, асуудал хөндсөн билээ. Харин энэ удаа хүүхдэд зориулсан нэг уут бэлгэнд задаргаа хийж, түүнд орсон сахарын хэмжээг тодорхойлж, таны хүүхэд нэг уут бэлэг идвэл хэр хэмжээний сахар биед нь хуримтлагдах тухай хүргэхээр бэлтгэлээ.

 

Уут бэлэг 8000 төгрөгөөс дээш үнэтэй байна 

 

Хүүхдийн баярыг бэлэггүйгээр төсөөлөхөд бэрх. Уут дүүрэн бэлэг авсан хүүхэд нүд нь баяр баяслаар дүүрдэг билээ. Эцэг эхчүүдийн хувьд хүүхдийнхээ жаргалтай байхыг харах хамгийн сайхан мэдрэмж байдаг. Гэвч бид өнөөдөр бяцхан үрээ баярлуулж байна гээд хожим нь уршиг нь илрэх хор өгөөд байгаа юм биш биз. Хятадаас орж ирсэн, орц, найрлага,  хугацаа нь тодорхойгүй чихэр, ундаа авч өгөхөө зогсоох цаг болжээ. Энэ жилийн бэлгийн багцуудын хувьд том худалдааны төвүүдэд хамгийн доод талын үнэ 8000 төгрөгөөс эхэлж байв.

Бүр 50000 төгрөг хүрэх бэлэг ч байх. Боодлыг задалж үзвэл ихэвчлэн чипс, шоколад, жүүс, жигнэмэг, бохь, сунадаг чихэр байна. Хүүхдийн сонирхлыг татах элдэв эрээн чимэг гоёлтойгоос эхлээд сонголт арвин байлаа. Хүн бүр хүүхэддээ 50000 төгрөгийн бэлэг авч өгч чадахгүй.

Ялангуяа, олон хүүхэдтэй айлд бол энэ нь хүнд асуудал. Худалдагчаас ихэвчлэн хэдэн төгрөгийн бэлэг их зарагддаг тухай лавлахад “12000-20000 төгрөгийн бэлэг эрэлттэй байдаг. Харин олон хүүхэд баярлуулах гэж байгаа хүмүүс аль болох хямд бэлэг сурагладаг” гэж байв. Тиймээс дунджийг нь бодоод 18000 төгрөгийн бэлгийг задалж үзэхээр шийдлээ.

 

Сhoco pie 17 гр сахар агуулдаг

 

Хүүхдүүдийн хамгийн их идэх дуртай амттаны нэг нь Choco pie. Тиймээс бэлгэнд зүй ёсоор байж л байдаг. Энэ амттан нь хайрцагтаа дөрвөн ширхэг байдаг. Нэг бүртээ 11 гр сахар агуулдаг юм байна.

 

Princess жигнэмэг 31 гр сахар агуулдаг

 

Цэнхэр, ягаан цаастай энэ жигнэмэг дотроо зөөлөн хавчуургатай байдаг. Үүнд хүүхдүүд хамгийн их дуртай. Багачууд маань ихэвчлэн жигнэмэгийг нь салгаж байгаад дундах хавчуургыг иддэгийг эцэг эхчүүд маань санаж байгаа байх. Тэгвэл энэ жигнэмэг 31 гр сахарын агууламжтай байдаг ажээ.

 

Bonny Fruit маримлат 59.3 гр сахар агуулдаг

 

Төрөл бүрийн өнгөтэй, олон жимсний амттай энэ маримлатыг хүүхэд гэлтгүй томчууд ч хааяа үмхчихмээр санагддаг. Аманд оронгуутаа шидэнд наалдаж, нялуун амт мэдрүүлдэг энэ бүтээгдэхүүнд хамгийн их буюу 59.3 гр сахар агуулагддаг юм байна шүү.

 

Haribo сунадаг чихэр 46 гр сахар агуулдаг 

 

“Haribo” бол дэлхийн хүүхдүүдийн хамгийн дуртай чихэр нь. Өнгө өнгийн содон байхаас гадна ихэвчлэн бяцхан хүүхдүүдийн анхаарлыг татахуйц амьтны дүрстэй үйлдвэрлэгддэг. Мөн сунадаг, зөөлөн, чихэрлэг гээд их олон төрөл бий. Тэгвэл энэ чихэрт 46 гр сахар агуулж байна.

 

Assorted цэлцгэнүүр 3.17 гр сахар агуулдаг

 

Аманд ороод зөөлөн мэдрэмжийг өгдөг энэ цэлцгэнүүр бэлгийн боодолны хамгий амттай хэсэг нь. Мөн л жимсний амтыг агуулсан энэ бүтээгдэхүүнийг хүүхэд бүр идэх дуртай байдаг. Тэгвэл энэ цэлцгэнүүрт 3.17 гр сахар агуулагдаж байна.

 

Millky Sir чихэр 5.8 гр сахар агуулдаг

 

Үнээний зурагтай энэ чихэр сүүн чихэр гэдгээрээ алдартай. Тиймээс эцэг эхчүүд хүүхддэдээ авч өгөх нь элбэг. Хайрцгандаа олон ширхэгтэй энэ бүтээгдэхүүнийг Хятад улсад үйлдвэрлэдэг билээ. Тэгвэл энэ чихэр нь 5.8 гр сахарын агууламжтай аж.

 

Pepero шагшуурга 19.2 гр сахар агуулдаг

 

Шагшуурганд дургүй хүүхэд гэж үгүй. Ялангуяа, Pepero-д. Монгол хүүхдүүдийн эртний танил энэ бүтээгдэхүүн нь нэр төрлийн хувьд 10 гаруй янз байдаг юм байна. Харин дотроо жигнэмэг, гаднаа шоколадан бүрхүүлтэй шагшуурга 19.2 хувийн сахарын агууламжтай ажээ.

 

Roshen өрмөнцөр 12 гр сахар агуулдаг

 

Roshen бол дэлхийд алдартай брэнд. Шоколад, чихэр, жигнэмэг, өрмөнцөр гээд олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж дэлхийн зах зээлд борлуулдаг билээ. Монголчуудын хувьд эдгээр бүтээгдэхүүнийг байнга хэрэглэж, хүүхдүүддээ авч өгдөг. Тэгвэл бэлгэнд орсон энэ өрмөнцөрт 12 гр сахар агуулагдаж байна.

 

Alpenrahm шоколад 9 гр сахар агуулдаг

 

Хүүхэд байтугай том хүмүүсийн хамгийн их идэх дуртай амттан мэдээж шоколад. Тиймээс цагаан сарын бэлгээс эхлээд бүх бэлгийн боодолд энэ бүтээгдэхүүн голлох байр суурийг эзэлдэг. Тэгвэл самартай, сүүтэй, үзэмтэй энэхүү шоколад есөн гр сахар өөртөө агуулж байна.

 

Мульти ундаа 9.5 гр сахар агуулдаг

 

Ундаагүй хүүхдүүдийн баяр гэж байхгүй. Ялангуяа, баярын бэлэгт заавал нэг ундаа хийдэг уламжлалтай. Тэгвэл монголчуудын хамгийн их хэрэглэдэг Мульти ундаа бэлэг бүрт заларчээ. Олон жимсний гэсэн тодотголтой энэхүү бүтээгдэхүүн өөртөө 9.5 гр сахар агуулдаг юм байна.

 

Potato чипс хоёр гр сахар агуулдаг

 

Чипс хүүхдэд хамгийн муу гэж бид ярьдаг. Тэгсэн мөртлөө бэлгэнд нь өнөөх бүтээгдэхүүнээ хийх жишээтэй. Тиймээс дэлгүүрийн лангууны нэг хэсгийг төрөл бүрийн чипс эзэгнэдэг болоод удаж байна. Чихэртэй, давстай, халуун ногоотой Potato чипсэнд хоёр гр сахар агуулагддаг юм байна.

 

Нэг уут бэлэг дунджаар 207 гр сахар агуулж байна

 

...Ийнхүү бид хүүхдийн баярын бэлгэнд голчилж орсон 11 төрлийн бүтээгдэхүүний чихрийн агууламжийг танд хүргэлээ. Эдгээр бүтээгдэхүүний нийлбэр чихрийн хэмжээг дундажлаад үзвэл 207 гр болж байна. Бид хүүхдээ баярлуулж байна гээд нэг дор 200 гр сахар өгчихлөө. Танд юу бодогдож байна. Гэтэл ДЭМБ мэргэжлийн эмч нар сахарын хэрэглээгээ хянаж,  чихэрлэг бүтээгдэхүүнээс аль болох татгалзахыг зөвлөөд байгаа. Сахрын хэт их хэрэглээ нь чихрийн шижин, таргалалт, зүрх судасны өвчлөлөөс гадна хорт хавдар, тархины цус харвалтын үндсэн хөшүүрэг болж байна. Харин хүүхдүүдийн дунд шүд цоорох, амны хөндийн өвчлөл их байгаа нь сахарын хэт их хэрэглээтэй шууд холбоотой. Тиймээс эцэг эхчүүд минь хүүхэддээ хайртай л бол эрүүл мэндэд нь тохирсон, оюунд нь хөрөнгө оруулсан зөв бэлгийн сонголт хийгээрэй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ТАВДУГААР САРЫН 26. ПҮРЭВ ГАРАГ. № 105 (6837)

 

АТГ-т шалгагдаж байсан Т.Дүүрэнг гадаад руу алдаад Танхимын сонгуулиар ирэхэд нь баривчилжээ

“…МҮХАҮТ-ын гишүүд ээ, та нар дансаа нэг шалгаач” гэж өмнө нь хэд хэд бичсэн дээ. Учир н

1 цаг 47 мин
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг "унав"

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг унав

5 цаг 27 мин
Хүний эрх бол хүн бүр бие биеэ хайрлах, хүнлэхээс эхэлнэ

Дээшээ, доошоо харсан хагас, зууван, огтлолцсон цагариг дотор хоёр бөөрөнхий дүрс байрлана.

5 цаг 40 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

7 цаг 7 мин
Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

8 цаг 4 мин
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

8 цаг 39 мин
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

12 цаг 42 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

12 цаг 42 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

12 цаг 42 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

12 цаг 42 мин