О.Батнайрамдал: Шатахуун импортлох зөвшөөрлийг 300 гаруй аж ахуйн нэгжид олгосон

2022-05-20
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

“Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг “Трэнд зочин” буландаа онцолдог билээ. Ээлжит зочноор Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал уригдлаа. Тэрбээр “Хүмүүс хардах эрхтэй. Гэхдээ үгсэн хуйвалдах гэдэг үг мэдээллийн тэнцвэргүй, дутмаг байдлаас үүссэн юм болов уу гэж хардаг. Энэ орон зайн дээр хүмүүсийн хардалт сэрдлэгээс гадна улстөржих боломж гарч ирдэг. Импортоор оруулж ирж байгаа шатахуун ямар үйл явц, зардлаар хэрэглэгчдэд хүрдэг вэ гэдэг нь маш ойлгомжтой зүйл. Гэвч энэ үйл явцыг ил тод болгож тайлбарлаж байгаагүйгээс иргэдийн дунд төөрөгдөл, үл ойлголцол үүсэж байна. Тооцоо хийж үзье. Дөрөвдүгээр сард АИ-92 шатахууныг хилээр 840 ам.доллараар оруулж ирлээ. Татваруудыг тэглэсэн учраас НӨАТ бичигдэнэ. Компаниуд шатахуунаа тээвэрлэх, ажилчдын цалин  хөлс нэмэгдэхээр нийт зардлын 20-25 хувь болдог. Тэр битгий хэл хэдэн хувийн ашгийн маржтай борлуулагдаж байна вэ гэдгийг тодорхойлох боломжтой. Маш энгийн тооцоолол байдаг. Ашиг малтмал газрын тосны цахим хуудас дээр сар бүр ил тод байршуулдаг болсон учраас хэн ч орж хараад тооцоолол хийж болно. Эндээс үгсэн хуйвалдаж байна уу, үнээрээ зарагдаж байгаа юу гэдгийг хэрэглэгчийн түвшинд ойлгох юм бол маш эрүүл зүйл.

Олон нийт хэдхэн монополь компани хуйвалдаад байна гэж хардаг. Гэтэл шатахуун импортлох, жижиглэнгийн, бөөний гэсэн гурван төрлийн тусгай зөвшөөрлийг 300 гаруй аж ахуйн нэгжид олгосон байна. Тэгэхээр Монголын зах зээл дээр 300 аж ахуйн нэгж өрсөлдөж байна. Шаардлага хангасан аж ахуйн нэгжүүдэд төр тусгай зөвшөөрлийг олгох ёстой. Үүнээс цаашаа зах зээлийн зарчим үйлчлэхээс биш төр оролцох шаардлагагүй. Энэ сонголтыг НИК-ийг хувьчилснаараа аль хэдийнэ хийсэн. Төр  хяналт болон онцгой үеийн зохицуулалтаа хийх л болно.  Түүнээс Роснефть орж ирлээ гээд үнэ шууд хямдарна гэсэн үг биш. Тээвэрлэх зардал гардгаараа л гарна” гэж ярилаа.

Эх сурвалж: www.polit.mn

Д.Цогтбаатар: Цүнхний намуудыг хүлээх шаардлага байхгүй

Д.Цогтбаатар: Цүнхний намуудыг хүлээх шаардлага байхгүй

7 мин
Н.Учрал: Нам институци болохгүй бол төр хүчгүй байна

Н.Учрал: Нам институци болохгүй бол төр хүчгүй байна

17 мин
Ирц: 30 гишүүн гадаад томилолттой, гурван гишүүн чөлөөтэй байна

Ирц: 30 гишүүн гадаад томилолттой, гурван гишүүн чөлөөтэй байна

1 цаг 1 мин
Т.Дүүрэн: Өөрийн биеэр бус ч нөхөн сонгуульд оролцох эрмэлзэлтэй байна

Т.Дүүрэн: Өөрийн биеэр бус ч нөхөн сонгуульд оролцох эрмэлзэлтэй байна

2 цаг 7 мин
Янжинлхамын хишигт найрагч А.Лхагва

Монголын яруу найргийн шилдэг бүтээл шалгаруулах “Болор цом” наадам У

5 цаг 34 мин
Ч.Баттогтох: Вакцины тухай худал мэдээлэл тараах нь монгол хүний эрүүл мэндийн эсрэг хийж буй гэмт хэрэг

ДЭМБ-ын судалгаагаар Монгол Улс умайн хүзүүний хорт хавдрын нас баралтаар дэлхи

5 цаг 34 мин
Дайны хөлд эрх нь зөрчигдөж байгаа Орос дахь монгол угсаатнууд

2022.09.20. Батожабын амьдралыг орвонгоор нь эргүүлсэн шийдвэрийг Оросын Засгийн газраа

5 цаг 34 мин
С.Амарсайхан: “Шинэ хоршоо” хөдөлгөөний үйл ажиллагааг үр дүнгээ өгч байгаа

Шадар сайд С.Амарсайхан цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

5 цаг 34 мин
Л.Төр-Од: Эрх чөлөөт эдийн засаг, эрх тэгш нээлттэй нийгэм, иргэн төвтэй засаг төрийн экосфер орчинг Монгол Улсдаа бүрдүүлэх нэн шаардлагатай

Эдийн засагч-эрх зүйч, МҮХАҮТ-ын XXI ба XXII Их хурлаас Удирдах зөвлөлийн дарга бөгөөд ерөнхийлөгчид нэр дэвшигч Л.Төр-Од. 

5 цаг 34 мин
Э.Одбаяр сайдын Хяналт хэрэгжүүлэх газар “Мэргэжлийн хяналт”-ыг орлож чадах уу?

Одоо үгүй болсон Мэргэжлийн хяналтын байгууллагын үүх түүх бүр 1930-аад оноос эхэлдэг байна. Тодру

5 цаг 34 мин