С.САРУУЛ
Баруун Сэлбийн гудамж буюу Энхтайваны өргөн чөлөө, Их дэлгүүрийн зүүн урд талын уулзвараас хойшоо Тэди төвийн зүүн хойд уулзвар хүртэл 600 метр авто замын шинэчлэлийн ажил тавдугаар сарын 13-наас эхэлсэн. Энэ хүрээнд тэгшилгээний хучилт, өнгө хучилт, хашлагуудыг шинэчлэх, инженерийн шугам, сүлжээний худгийг өндөрлөх зэрэг ажлыг зургадугаар сарын 1-н хүртэл хийх юм. Тэгвэл энэ баасан гараг буюу тавдугаар сарын 20-ны 20:00 цагаас 22-ны 20:00 цагийн хооронд замын хөдөлгөөнийг хязгаарлан, асфальт бетон хучилтын ажил гүйцэтгэхээр болжээ.
Эх сурвалж: www.polit.mn