“Миний цэцэн хурга”-ны ертөнцөөр аялаарай

2022-05-18
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

П.АМГАЛАНБАЯР

 

Хоёр эгнээ болон гар гараасаа хөтлөлцөн алхах хүүхдүүд тун  ч хөгжилтэй  харагдана. Танхимд ороход бяцхан үзэгчдээр суудал дүүрч, жүжиг эхлэхийг догдлон хүлээж суулаа. Тэд адал явдалт “Миний цэцэн хурга”-ны ертөнцөөр  аялах гэж  байгаа нь энэ ажээ.

“Миний цэцэн хурга” дуулалт бүжгэн жүжгийг “Цагаан лавай” чуулга  Төмөр замын Соёл урлаг спортын төвийн жүжигчид хамтран бяцхан багачууддаа хүргэж байна. Мөн жүжгийн текстэд нэг ч гадаад үг ороогүй бөгөөд үгийн санд  мартагдаж буй  овоо, хараа гэсэн үгийг оруулсан нь хүүхдүүдэд танин  мэдэхүйн боловсрол олгох зорилготой аж. Цэцэн хурганы дүрд Төмөр замын Соёл урлаг спортын төвийн бүжигчин Э.Оюун-Эрдэнэ, ээж чонын дүрд бүжигчин Р.Зулаа,  доголон чононд бүжигчин  Н.Мөнхбат, туулайн дүрд  дуучин Э.Бадамсүрэн тогложээ. Харин эрхий мэргэн хүүд  “Цагаан Лавай” чуулгын бүжигчин Ө.Сүхбат,  дүлий чонын дүрд уртын дуучин С.Төрболд тоглож бяцхан багачуудтайгаа уулзаж байна .

 

 “Чононууд бяцхан хургыг идэхгүй байлгүй дээ”

Танхимд хөгжим  эгшиглэж  хөшиг нээгдэхэд үлгэрийн  мэт өнгө дүрслэл бүхий орчин угтлаа.  Энэ мэдрэмж бяцхан багачуудыг илүү ихээр баярлуулж, тэрийг хар даа яасан гоё юм бэ хэмээн хүүхэд бүрийн нүднээс аз жаргал гэрэлтэж байсан юм. Удалгүй тайзан дээр  үлгэрийн баатар болох хундан цагаан хурга гарч ирэхэд бяцхан үзэгчид бүр их баярлаж, түүнтэй мэндэллээ. Үлгэрийн баатар хүүхдүүдээс “Өөхөн бөмбөөхэй, араг  сэгсээхэй” тэр юу вэ гэхэд нэгэн зэрэг “хонь” хэмээн хариулав. Ийн хундан цагаан хурга бяцхан үзэгчдэд өөрт тохиолдсон адал явдлаа ярьж өглөө.

Өнгө өнгийн цэцэгс, модод, сүрлэг өндөр уул, хөх тэнгэрт дүүлэн нисэх шувуудыг дүрсэлсэн  орчин бодит мэт мэдрэмжийг төрүүлнэ. Наана нь хөгжилтэй, бяцхан хурганууд дуулж, бүжиглэнэ. Гэвч хундан цагаан хурга ижил олон сүрэг, элбэрэлт ээжээсээ төөрчхөв. “Хүүхдүүд ээ, миний найзууд, ээж минь хаана байгаа юм болоо” гэж уйлж ижил сүргээ олохоор явж буйгаар адал явдалт “Миний цэцэн хурга”-ны аялал эхэллээ. Удалгүй тайзны гэрэл унтарч, харанхуй болов. Энэ үед хурга доголон, дүлий хоёр чонотой таарав. Чононууд хургыг идэхийг завдахад танхимд суугаа хүүхдүүд “Чононууд бяцхан хургыг идэхгүй байлгүй дээ” гэж биенээсээ асуух нь өхөөрдөм. Энэ үед ухаант бяцхан туулай хундан цагаан хургад тусалж, хурга ижил сүргээ хайхаар цааш явна.

 

“Зөрүүд  их зан гаргаж болохгүй шүү хүүхдүүд ээ”

 

Хундан цагаан хурга цааш явж байгаад  өөртэйгөө адилхан бяцхан хоёр амьтантай таарлаа. Найзуудаа оллоо гэж ихэд баярлав. Гэвч  таарсан шинэ танилууд нь түүнийг таньсангүй. Ау-ау гэж  хоол олж ирэхээр явсан ээжийгээ дуудаж асуухаар шийдэв. Энэ үед хурга дахин аюултай байдалд орсныгоо мэднэ. Учир нь тэд  ээжийгээ хүлээж буй бяцхан бэлтрэгүүд байлаа. Өдөржингөө хоол хайгаад хоосон ирсэн ээж чоно түүнийг идэхийг завдахад, хурга “Та миний гэдсэн дотор юу байгаа гэж бодож байна” гэж  асууна. Тэгэхэд чоно “өвс, хоргол л байгаа биз” хэмээхэд хурга хариуд нь “Миний гэдсэнд олон хурга байгаа. Өнөөдөр ганцхан намайг идсэнээс,  хүлээвэл олон өдөр  идэх хоолтой болно шүү дээ” гэв.  Үүнийг сонссон  чоно хурганд итгэж түүнийг идэхээ азнан, хоёр бэлтрэгээ хургыг сайн харахыг захиж,  дахин хоол олохоор явна. Энэ үед хурга хоёр бэлтрэгт  ойн захыг хүрвэл нэгэн амттай  зүйл  байдгийг хэлж хамтдаа явна. Тэд явсаар  зорьсон газраа ирэхэд хурга  хоточ банхарыг дуудаж, бэлтрэгүүдээс салж чадна. Хундан цагаан хурга одоо л нэг ижил сүрэг ээжийгээ олох дөхлөө гэж бодтол түүнийг чиглэн дахин гурван чоно ирж байгаа харагдлаа. Энэ үед хурга танхимд суугаа үзэгч хүүхдүүдэд “Та нар битгий сандраарай, би нэг арга олсон” гэхэд хүүхдүүд нэгэн дуугаар “заа”  гэж хариулах аж.  Хундан цагаан хурга дээр ирсэн чононууд нь өмнө таарсан дүлий, доголон хоёр болон  оёр бэлтрэгний ээж байлаа. Хурга чононуудад хандан “Та нар намайг ид дээ. Би сая газраас тос олж идсэнээс болж миний гэдэс өвдөөд байна” гэж удалгүй үхсэн мэт дүр үзүүлэв. Үүнийг харсан чононууд хэрвээ энэ хургыг идэх юм бол  бид ч гэсэн хордох юм байна гэж бодон  цааш явна. Ийнхүү хундан цагаан хурга аюулаас  мултарч, эзэн эрхий мэргэн хүүтэй таарч ихэд баярлав. Энэ үед хундан цагаан хурга  хүүхдүүдэд  хандан “Зөрүүд  их зангаасаа болж ижил олон сүрэг, элбэрэлт ээжээсээ төөрч аюулд орох шахсан. Тийм болохоор над шиг зан гаргаж болохгүй шүү” гэв.

Эрхий мэргэн хүү түүнийг ээждээ дээр нь  аваачиж, хөхүүлэх гэсэн боловч ээж нь хургаа мөргөөд хөхүүлсэнгүй. Учир нь удаан уулзаагүй хургаа ээж нь голсон байлаа. Энэ үед тайзан дээр морин хуурч өвгөнийг залж хуурын тансаг аялгуу эгшиглүүлж,  хундан цагаан хургыг ээжид нь авхуулснаар жүжиг дуусна. Энэ үед хүүхдүүд жаргалтайгаар алга ташиж харагдлаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ТАВДУГААР САРЫН 18. ЛХАГВА ГАРАГ. № 99 (6831)

 

АТГ-т шалгагдаж байсан Т.Дүүрэнг гадаад руу алдаад Танхимын сонгуулиар ирэхэд нь баривчилжээ

“…МҮХАҮТ-ын гишүүд ээ, та нар дансаа нэг шалгаач” гэж өмнө нь хэд хэд бичсэн дээ. Учир н

4 цаг 1 мин
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг "унав"

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг унав

7 цаг 41 мин
Хүний эрх бол хүн бүр бие биеэ хайрлах, хүнлэхээс эхэлнэ

Дээшээ, доошоо харсан хагас, зууван, огтлолцсон цагариг дотор хоёр бөөрөнхий дүрс байрлана.

7 цаг 54 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

9 цаг 21 мин
Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

10 цаг 18 мин
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

10 цаг 53 мин
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

14 цаг 56 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

14 цаг 56 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

14 цаг 56 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

14 цаг 56 мин