Цэрэгжлийн спортын энэ цагийн үеийн домог

2022-05-17
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Цэрэгжлийн спортын шилдгүүд цуврал үргэлжилж байна. Энэ удаа уншигч та бүхнийг нэгэн хүндтэй зочинтой “уулзуулах” гэж байна. Энэ бол Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн Биеийн тамир спортын офицер, цэрэгжлийн спортын мастер, ахлах дэслэгч Х.Гантулга. Ахлах дэслэгч Х.Гантулгыг Тавантолгой дахь Сургалтын төвийн районгүйгээр төсөөлөхөд тун бэрх. Уг нь тэр Өмнөговь аймгийн залуу, өдгөө Дархан-Уул аймагт томилогдон ажиллаж, амьдарч байгаа офицер. Гэхдээ түүний гаргасан зам мөр, амжилт бүхэн нь Тавантолгой дахь их, бага хайрханы өврөөр гүйхдээ маршийн амжилтыг өөрөөрөө бүрэн дархалж чадсантай шууд холбоотой.

Зэвсэгт хүчний энэ олон мянган офицер, ахлагч нараас хошууч Г.Аззаяа, бэлтгэл ахмад Ш.Самбуу-Ёндон хоёр шиг онцгой гавьяа байгуулаагүй бол ялгарч гарахад амаргүй. Харин Х.Гантулга бол гарч чадсан залуу. Манай үеийн офицер, ахлагч торойж гарч ирэхэд би лав дуртай. Гарах ч хэрэгтэй. Өнөөдөр “Маршийн Х.Ганттулга” гэхээр цэрэгжлийн спортоор хичээллэдэг мөрдэстэй бүхэн андахгүй. Бусад төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын спортлог алба хаагчид ч эчнээ танина. Тэр тэгж л цэрэгжлийн спортод өөрийгөө таниулж чадсан эр л дээ.

Ахлах дэслэгч Х.Гантулга 2006 онд ҮБХИС-ийн Ахлагчийн сургуулийг төгсөж, Зэвсэгт хүчний 330 дугаар ангид томилогдсон бөгөөд Зэвсэгт хүчний Марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээнтэй 2008 оноос тасралтгүй цуг яваа мастер. Нэг жил оролгүй өнжсөн нь БНӨСУ-д явагдаж байгаа энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний батальон анх удаа үүрэг гүйцэтгэхээр мордсон 2012 он. Тэрнээс хойш марш нь л зарим жилүүдэд өнжсөн болохоос биш тамирчин нь огт өнжөөгүй юм даг.

Тэрээр уламжлалт тэмцээнд 2008, 2010 онуудад Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн байнгын бүрэлдэхүүнийхээ салаанд буудагч, 2011 онд тасгийн дарга, 2013-2019 онуудад салааны дарга, 2021, 2022 онуудад Тусгай хүчний цэргийн командлалын ротын захирагчийн орлогчоор оролцож байна. Үүнээс гаргасан амжилтуудыг нь дурдахад, 2008 онд Зэвсэгт хүчний аварга шалгаруулах “Сагсан бөмбөг”-ийн тэмцээнд тэргүүн байр, 2012 онд тэр төрөлдөө дахин хүрэл медаль хүртсэн. Харин Зэвсэгт хүчний маршийн төрөлдөө бол 2010, 2011, 2013, 2014, 2019 онуудад алтан медаль, 2015, 2017 онуудад мөнгөн медаль, Ерөнхийлөгчийн нэрэмжит тэмцээнд 2011, 2013, 2015, 2017, 2021 онуудад алт, 2019 онд мөнгөн медаль хүртсэн байна.

Энэ жилүүдэд ахлах дэслэгч залуу багаараа ёстой нөгөө дархан аварга Б.Бат-Эрдэнэ шиг тасралтгүй түрүүлсэн учир нэгтгэл, ангиудын байнгын бүрэлдэхүүний бусад салааны дайчид улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ шиг хэдэнтээ л үзүүрлэж дээ гэж харж байна. 2018 ондоо бас цэрэгжлийн спортын “Саадын зурвас” болон цэргийн гурван төрөлтөд багаараа тус бүр алт медаль хүртсэн амжилтын буухиатай. Энэ амжилтуудаа тэр удирдлага, хамт олны дэмжлэг сайн байсны хүчинд авсан шагнал гэж даруухан хариулсан. Түүнийг “маршид” гарамгай тамирчин болох эхлэлийг тэргүүн ахлагч Хо.Гантулга тавьж, өөрийгөө бэлтгэх, салаагаа бэлтгэх арга ухааныг зааж өгсөн гэнэ лээ.

2015 онд ИБНАУ-д явагдаж байсан “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд ХБНГУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн багийг Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн захирагч, хурандаа Н.Бат-Эрдэнэ удирдаж байсан даа. 3 дугаар ээлж билүү дээ. Тэгэхэд Н.Бат-Эрдэнэ хурандаа цэргийн багийн ээлж хүлээлцэх комиссынхонд “Манай цэргийн багт олон сайхан залуу үүргээ амжилттай гүйцэтгэлээ. Бүгдээрээ л өөрийгөө хөгжүүллээ. Эндээс би хоёр залууг офицер болоосой гэж хүсэж явдаг юм” хэмээн хоёр ахлагчийг танилцуулсан нь ахлах дэслэгч Х.Гантулга, ахлах ахлагч Т.Мөнгөншагай нар байсан юм. Би бээр сурвалжлагчаар комиссын багт багтсаны хувьд сонсож байсан нь тэр л дээ.

Харин хожмоо бодоход би Н.Бат-Эрдэнэ хурандааг хүн танихдаа, хөгжүүлж урамшуулж, зоригжуулахдаа тун гаргуун хүн байна гэж дүгнэсэн. Учир нь юу хэмээвээс түүний хэлсэн хоёр хүний нэг нь Зэвсэгт хүчний маршид гарамгай амжилт байгуулж, нөгөөх нь Монгол Улсын Зэвсэгт хүчнээс 4 дахь райнжер бөгөөд анхны райнжер ахлагч болж чадсан юм.

Даргынхаа хэлсэн жишгээр ахлах дэслэгч Х.Гантулга 2017 онд офицер болж, өдгөө ангийнхаа Биеийн тамирын офицероор ажиллаж байгаа ажээ.

Түүнээс санаанаас гардаггүй тэмцээнээ дурсаач гэхэд “Бүгд л амаргүй байдаг. Амархан амжилт, хямдхан медаль гэж огтхон ч байдаггүй. Өрсөлдөөний хувьд тийм байна. Харин хөгжилтэй талаасаа гэвэл 2013 оны Зэвсэгт хүчний “Марш-тусгай бэлтгэлийн цогцолбор” тэмцээн юм. Манай ангийн захирагчийн орлогч, штабын даргаар өдгөө ЗХЖШ-ын АУГ-ын Энхийг дэмжих хэлтсийн дарга, хурандаа Т.Буянбат дарга байсан юм. Штабын дарга гараанд гарахын өмнөх орой “За, Гантулгаа бүгдээрээ түүх бүтээнэ. Та нар багаараа сайн гүй. Дарга нь түрүүлнэ гэдэгт нь ч итгэж байна. Барианд орж ирэхдээ парадаар алхаарай. Онцгой мэдрэмж байх болно” гэж захилаа. Бид ч уралдааны замаа тооцож сайхан гүйгээд барианд орж ирэхдээ парадаар алхсан сан. Үзэгч, дэмжигч, журмын нөхөд бол халуун алга ташилт дор их сайхан угтаж авсан. Тэмцээн зохион байгуулагч дарга нар болохоор “Маршийн тэмцээн болохоос парад биш шүү” гэж зэмлэж билээ” гэлээ.

Цэрэгжлийн спортын мастераас саяхан болж өнгөрсөн тэмцээний талаарх сэтгэгдлийг нь сонсоход “Тамирчид их хүчтэй, өрсөлдөөн ихтэй байлаа. Марш гэдэг өөрөө залуу насны уралдаан л даа. Залуу наснаас гадна тактик, чадварууд сайн байх учиртай. Энэ жил бүгд л эн тэнцүү сайн байсан. Манай багийн хувьд бэлтгэл жаахан тааруу байсан нь бидэнд том сургамж өглөө. Гэхдээ ялалт, ялагдал өөрөө заавал байх ёстой. Үүнд гундаад байх зүйлгүй” гэж хариулав.

Ийнхүү Зэвсэгт хүчний “Марш-тусгай бэлтгэлийн цогцолбор” тэмцээнд 2008 онд 22 настай орж байсан залуу өнөөдөр ч гэсэн дараагийн уралдаандаа оролцохоор Тавантолгой орчмын сургалтын төвийн районд нөхдийнхөө хамт гүйсээр явна. Их, бага хайрханы өврийг тойрч гүйх нь түүнд төрсөн гэр шиг нь дотно санагддаг байхдаа гэж өөрийн эрхгүй бодогдлоо.

Ахлах дэслэгч Д.БОЛОР

АТГ-т шалгагдаж байсан Т.Дүүрэнг гадаад руу алдаад Танхимын сонгуулиар ирэхэд нь баривчилжээ

“…МҮХАҮТ-ын гишүүд ээ, та нар дансаа нэг шалгаач” гэж өмнө нь хэд хэд бичсэн дээ. Учир н

3 цаг 36 мин
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг "унав"

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг унав

7 цаг 16 мин
Хүний эрх бол хүн бүр бие биеэ хайрлах, хүнлэхээс эхэлнэ

Дээшээ, доошоо харсан хагас, зууван, огтлолцсон цагариг дотор хоёр бөөрөнхий дүрс байрлана.

7 цаг 29 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

8 цаг 56 мин
Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

9 цаг 53 мин
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

10 цаг 27 мин
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

14 цаг 31 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

14 цаг 31 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

14 цаг 31 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

14 цаг 31 мин