Монгол жүжигчид АНУ-ын театрт англи хэлээр бүрэн хэмжээний үндэсний жүжиг тоглоно

2022-05-17
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Н.Даян

Монголын уран бүтээлчид анх удаа “73 цаг” бүрэн хэмжээний жүжгийг англи хэлээр АНУ, Герман, Швед, Орос, Австри, Солонгос, Япон гэсэн 10 гаруй орны театрын тайзнаа тоглох гэж байгаа талаараа мэдээлэл хийлээ. Жүжгийг нэрт сэтгүүлч, зохиолч Х.Наранжаргал бичиж, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Болд найруулсан байна. Жүжигчдийн өвөрмөц сонголт, найруулгын онцгой тавилт, сэтгэл татам төгс тайз засал, хөгжмийн аялгуугаар шинэ шийдэл, шинэ сонголт, шинэ хандлагыг харуулах “73 цаг” жүжиг үзэгчдэд хүрэхэд бэлэн болжээ. Жүжгийн зохиолчоор Х.Наранжаргал, найруулагчаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Болд, хөгжмийн зохиолчоор О.Чинбат нар ажиллаж байна. Харин жүжгийн гол дүрд Р.Анхням, А.Төгсбаяр, Д.Батцэцэг нар тогложээ.

Сэтгүүлч, зохиолч Х.Наранжаргал: Хүн сэтгэл дүүрэн жаргалтай явахын тулд хайр хэрэгтэй

-Жүжигчин А.Отгонтогос намайг шавдуулж, хурцалж бичүүлж байсан жүжиг маань 18 жилийн дараа тайзнаа амилах гэж байгаад баяртай байна. УДЭТ-т миний гурван жүжиг тавигдсан. Энэ жүжгүүдээс юугаараа ялгаатай вэ гэвэл энэ жүжгийн үйл явдал 73 цагийн дотор өрнөдөг. Миний анхны телевидийн бүтээл “Сүүлчийн улирал” байлаа. Хүн хүндээ итгэх, хайрлах тухай байдаг. Мэдээж хүн байж хайр сэтгэл байна. Амьдралыг хөг аялгуу гэж хэлж болно. Амьдралд хайр байхгүй бол хөг аялгуу үгүй. Хөг аялгуу үгүй бол сэтгэл хоосон. Хүн сэтгэл дүүрэн жаргалтай явахын тулд хайр хэрэгтэй. Тайзан дээр удаан тоглоогүй уран бүтээлчдээр багаа бүрдүүлсэн. Төсөл маань англи хэл дээр тоглох анхны жүжиг байгаа. Энэ жүжгээ англи, монгол хэлээр тоглоно. Монгол Улс 3.3 сая хүнтэй мөртлөө их авьяаслаг ард түмэн. Хамгийн гол нь дэлхийд танигдах боломж нь хомс байгаа учраас Монголын тайзны урлагийг дэлхийд таниулах боломж олдож байна.

Найруулагч Н.Болд: Энэ жүжгийг гурван хэл дээр тоглохоор төлөвлөсөн

-Монгол хүн байгалиасаа солиотой үндэстэн. Бидний энэ төсөл зөвхөн англи хэл дээр ч биш. Монгол, англи, орос хэл дээр тоглох төлөвлөгөөтэй байгаа. Бид өөрсдийгөө туршиж үзмээр байгаа юм. Дэлхийн театрын хөгжлийн хаана явна вэ. Монголын жүжигчдийн чадвар, Монголын тайзны бүтээл, найруулга, хөгжмийг өөрийн биеэр бодитоор мэдэрмээр байна. Сүүлийн үед кино урлаг хөгжөөд олон улсын наадам, арга хэмжээнд оролцож тодорхой хэмжээний амжилт үзүүлж байгаа. Тэгвэл театрын уран бүтээлчдэд ямар боломж байна вэ гэдэг үүднээс ийм солиотой төслийг бид хэрэгжүүлж байна.    

Дэлхийн киноны алдартай төсөл “Чонон сүлд”-ийн эгэл боргил, омог бардам монгол эмэгтэйн дүрийг бүтээсэн Р.Анхням театрын тайзан дээр шинэ дүрээ амилуулах аж. Мөн “Guys хамтлагийн дуучин, жүжигчин А.Төгсбаяр, орчуулгын киноны жүжигчин Д.Батцэцэг нар ямар дүр бүтээснийг энэ жүжгээс харах үлдлээ. Жүжгийн хөгжмийн зохиолчоор О.Чинбат ажиллаж байна. Тэрбээр олон улсын “Найдал” уралдааны гурав болон дэд байр, Ардын жүжигчин Л.Мөрдоржийн нэрэмжит Үндэсний хөгжимчдийн улсын уралдааны дэд, тэргүүн байр, Төв Азийн олон улсын залуучуудын наадмын “Алтан цом”, болон “Мөнгөн мод” шагналын эзэн болж байсан авьяаслаг хөгжмийн зохиолч юм. Тайзны зургийг А.Одонцэцэг урлаж байна. Тэрбээр өмнө нь УДЭТ-т тавьсан “Эдип хаан” жүжгийн ерөнхий зураачаар ажиллаж байжээ. 

Жүжиг цаашид гурван жил үргэлжилж, олон улсын театрын үйл ажиллагаанд оролцохоор төлөвлөсөн. Монголд англи хэлээр театрын шинэ бүтээл төрж байгаа нь аялал жуулчлалын салбарт онцгой анхаарал хандуулж байгаа нь аялагч, жуулчдад сонирхолтой үзвэр нэмэгдэж байна хэмээн хурал зохион байгуулагчид ярьж байсан юм. Мөн дэлхийн театрын олон тайзнаа англиар тавих “73 цаг” жүжгийг дээжлэн энэ сарын 28-наас монгол хэлээр цөөхөн удаа “Хүүхэлдэйн театр”-т тоглох ажээ.

Эх сурвалж www.polit.mn

АТГ-т шалгагдаж байсан Т.Дүүрэнг гадаад руу алдаад Танхимын сонгуулиар ирэхэд нь баривчилжээ

“…МҮХАҮТ-ын гишүүд ээ, та нар дансаа нэг шалгаач” гэж өмнө нь хэд хэд бичсэн дээ. Учир н

5 цаг 50 мин
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг "унав"

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг унав

9 цаг 30 мин
Хүний эрх бол хүн бүр бие биеэ хайрлах, хүнлэхээс эхэлнэ

Дээшээ, доошоо харсан хагас, зууван, огтлолцсон цагариг дотор хоёр бөөрөнхий дүрс байрлана.

9 цаг 43 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

11 цаг 10 мин
Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

12 цаг 7 мин
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

12 цаг 42 мин
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

16 цаг 45 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

16 цаг 45 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

16 цаг 45 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

16 цаг 45 мин