Б.ДОЛЖИНЖАВ
Ипотекийн зээлийн эргэн төлөлт өрхийн орлогын 45 хувиас ихгүй байх ёстой гэдэг нь иргэдэд эдийн засгийн дарамт учруулахгүй байх зорилготой юм.
Энэ талаар Монголын Ипотекийн корпорацийн гүйцэтгэх захирал Б.Гантулга “Орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлж, хүн бүрт хүргэх нь энэ хөтөлбөрийн зорилго юм. Өр, орлогын харьцаа 45 хувиас ихгүй байх ёстой гэдэг шаардлага нь иргэнийг эдийн засгийн дарамтаас чөлөөлж, хамгаалж байгаа хэрэг юм. Зээлийн хүүгийн эргэн төлөлтийг 20 жил гэж томъёолсон нь орон сууцны өртөг өндөртэй холбоотой. Иргэнээс бага хэмжээний мөнгө гаргахын тулд 30 жил болгож өөрчилж байгаа юм. Үүнийг иргэдийг орон сууцтай болгох том боломж гэж хардаг. Жилд 5-10 мянган иргэнд орон сууцны зээл олгох хүртээмжийг бий болгохын тулд маш их цаг хугацаа зарцууллаа. МИК байгуулагдсан цагаасаа эхлээд өнөөдрийн тогтолцоог бий болгохын төлөө ажилласан. Энэ тогтолцоо төгс төгөлдөр биш. Гэхдээ манай улсад таарсан тогтолцоо. Олон улсын сайн жишгийг тусгаад сайжруулаад явж байна” гэж “Зууны мэдээ” сонинд өгсөн ярилцлагынхаа үеэр хэлжээ.
Эх сурвалж:www.polit.mn