Б.ДОЛЖИНЖАВ
Ипотекийн зургаан хувийн хүүтэй зээл олгох хөтөлбөрийн эх үүсвэр тогтвортой үргэлжлэх нөхцөлийг бүрдүүлж байгаа байгууллагуудын нэг нь Монголын Ипотекийн корпораци гэдгийг тус корпорацийн гүйцэтгэх захирал Б.Гантулга тодотгов.
Тэрбээр “Анх ипотекийн зээлийн хөтөлбөр эхэлснээс хойш 2013-2016 он хүртэл эх үүсвэрийг нь Монголбанк гаргасан. Монголбанк арилжааны банкуудад нэг жилийн хугацаатай зээл олгоод арилжааны банкууд энэ зээлийг нь 20 жилийн хугацаатайгаар иргэдэд олгодог байсан юм. Харин 2017 оноос хойш МИК-ийн үүсгэн байгуулсан тусгай зориулалттай компанийн гаргасан бондын эргэн төлбөрийг Монголбанк хурааж аваад эх үүсвэрээ буцаагаад арилжааны банкуудад олгож байна. Монголын Ипотекийн корпораци байгуулагдахаас өмнө банк, иргэн хоёр хоорондоо харилцаж байсныг анхдагч зах зээл гээд байгаа юм. Ийм бүтэцтэй байх үед банк богино хугацааны эх үүсвэртэй учир иргэдэд 20-30 жилийн урт хугацаатай зээл олгох боломжгүй байсан” гэж “Зууны мэдээ” сонинд өгсөн ярилцлагынхаа үеэр дурджээ.
Эх сурвалж:www.polit.mn