Б.ДОЛЖИНЖАВ
Ипотекийн зээл төлөлтийн хойшлуулалтад 49499 өрхийн 168038 иргэн хамрагджээ. Ингэснээр цар тахлын үед нийт 2.5 их наяд төгрөгийн зээлийг хойшлуулсан байна.
Энэ талаар Монголын Ипотекийн корпорацийн гүйцэтгэх захирал Б.Гантулга “Зууны мэдээ” сонинд өгсөн ярилцлагынхаа үеэр “COVID-19-ийн эрсдэлээс иргэдээ хамгаалахын тулд Засгийн газар он дуустал ипотекийн зээлийн хүүг хуримтлуулахгүйгээр хойшлуулах шийдвэр гаргасан. Тухайн үед МИК арилжааны бусад байгууллагатай хамтраад аль болох иргэдэд чирэгдэл учруулахгүй байхаар зээлийн хүүгийн төлөлтийг хойшлуулсан. Энэ хугацаанд нийт зээл авсан иргэдийн 87 хувь нь зээлийн төлөлтийг хойшлуулах хүсэлтэд хамрагдсан. Ингэснээр иргэд зээлийн хүүгээ хоёр жилийн хугацаанд төлөхгүй болсон” гэж ярьжээ.
Эх сурвалж:www.polit.mn