П.Амгалан
Вэйп хэрэглэгчийн холбоо төрийн бус байгууллагаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тус холбоо нь цахилгаан тамхи импортолж байгаа таван компани болон 110 мянган хэрэглэгчийн эрх ашгийн төлөө ажилладаг байгууллага юм. Энэ үеэр тус холбооны олон нийттэй харилцах албаны ахлах менежер Б.Цогт-Очир “Цахилгаан тамхийг ямар байдлаар хэрэглэх хуулийн зохицуулалт байхгүй. Тиймээс 21-ээс доош насны иргэдэд зарахгүй , бичиг баримт шалган худалдан борлуулах уриалж байна. Цахилгаан тамхийг хүүхдүүд хэрэглэж байгаа тухай мэдээлэл цахим орчинд их явах болсон. Мөн ахилгаан бараа гэдэг нэрийн дор оруулж ирж байгаа гэдэг мэдээлэл цацагдсан. Бид цахилгаан тамхи гэдэг нэршлээр 2021 оноос эхлэн МХЕГ-ын хяналт дор олон улсын сертификат, шингэний тест шаардлагын дагуу оруулж ирдэг. Мөн янжуур тамхинд байдаг хүнд металиуд цахилгаан тамхинд байдаггүй гэсэн олон улсын лабораторийн шинжилгээ бий. Гэтэл янжуур тамхинаас их хорт бодистой, хүнд метальтай гэсэн Монголд судалгаа хийсэн тухай мэдээлэл гарсан. Монголд хүнд металь байгаа эсэхийг шинжилдэг лаборатори байхгүй. Одоогийн байдлаар 3, 5, 1,5 хувийн никотинтой цахилгаан тамхи Монголд нэвтэрсэн. Никотингүй цахилгаан тамхи оруулж ирэхээр бэлтгэлээ хангасан. Одоогийн байдлаар цахилгаан тамхинд хуулийн зохицуулалт хийгээгүй байгаа” гэлээ.
Эх сурвалж:Polit.mn