Сайн ажилтныг татах “соронз” нь байгууллагын ёс зүй

2022-05-16
Нийтэлсэн: Админ
 7 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

 

УИХ-аас 2016 онд “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг баталсан. Бизнесийн орчин дахь авлигын тархалтыг зогсоох энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх хүрээнд “Бизнесийн ёс зүй, шударга байдлыг бэхжүүлэх” төсөл нэг жилийн хугацаанд амжилттай хэрэгжлээ. Энэ төслийг Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, “Транспэрэнси Интернэшнл Монгол” ТББ болон “Рио Тинто Монгол” ХХК хамтран хэрэгжүүлсэн юм. Ийн  “Бизнесийн ёс зүй, шударга байдлыг бэхжүүлэх” төслийн эхний жилийн үйл ажиллагааны тайланг танилцуулах уулзалт баасан гарагт боллоо. Уулзалтаар төслийн үр дүнг хэлэлцэхээс гадна төслийг үргэлжлүүлэх санамж бичигт гурван тал гарын үсэг зурж, “2022-2023” оны үйл ажиллагааны төлөвлөгөөгөө танилцуулсан юм.

Төслийн хүрээнд  МҮХАҮТ-ын дэргэд Бизнесийн ёс зүйн төвийг байгуулсан. Энэ төв нь Монгол Улсад бизнесийн орчны тэгш, шударга, ил тод байдлыг хангахад чиглэсэн урт хугацааны бизнесийн ёс зүй, шударга байдлын дэмжлэг үзүүлэх зорилготой.

Өнгөрсөн хугацаанд тус төв 60 гаруй мянган хүнд бизнесийн ёс зүйн талаарх мэдээллийг түгээж, 100 гаруй бизнесийн байгууллагыг хамруулсан сургалт, судалгаа зохион байгуулжээ.

Энэ талаар МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин “Төсөл хэрэгжих нэг жилийн хугацаанд чадавхыг бэхжүүлэх бизнесийн ёс зүйн сургалтыг зохион байгуулах, бизнесийн ёс зүйн талаарх олон нийтийн мэдлэгийг нэмэгдүүлэх олон цуврал уулзалт, арга хэмжээг зохион байгууллаа. Урт хугацааны бизнесийн ёс зүйг дэмжих “Бизнесийн ёс зүйн төв”-ийг өнгөрсөн жилийн тавдугаар сард байгуулсан. Энэ хугацаанд энэ төв 1000 гаруй аж ахуйн нэгжийн 60 гаруй мянган ажилтанд бизнесийн ёс зүйтэй байлгах чиглэлийн зургаан модуль сургалтыг явуулжээ. Бизнесийн орчинг илүү нээлттэй байлгах, бизнес хийхэд учирч буй хууль эрх зүйн орчныг  сайжруулахад МҮХАҮТ анхаарч ажилласан. 100 гаруй ААН-ийг ирэх жилд үргэлжлэх төсөлдөө хамруулах зорилт тавиад байна. Бизнесийн ёс зүй, шударга байдал нь хөрөнгө оруулалт татах, экспорт хийх, өрсөлдөх чадвараа дээшлүүлэх, урт хугацаанд бизнесийн тогтвортой байдлыг хангах нэг чухал шат, гишгүүр юм” гэв.

"Рио Тинто" групп бизнесийн ёс зүйн хүчээр 150 жил үйл ажиллагаагаа тогтвортой явуулж байна

 

Төслийг санхүүжүүлэгч “Рио Тинто Монгол” ХХК нь уул уурхайн салбарт дэлхийд тэргүүлэгч "Рио Тинто" группийн Монгол улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж юм. Тодруулбал, "Рио Тинто" групп дэлхийн 35 улсад 50 мянга гаруй ажилтантайгаар 150 орчим жилийн хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулж байна.  Тиймээс тус групп Монгол Улсад тогтвортой үйл ажиллагаа явуулах сонирхолтой, бизнесийн орчинд шударга, ил тод, нээлттэй үйл ажиллагааг дэмжиж, бизнесийн ёс зүй, шударга байдлыг бэхжүүлэх зорилгоор энэ төсөлд санхүүгийн дэмжлэг үзүүлэн оролцсон юм. Тус групп санхүүгийн дэмжлэг үзүүлээгүй бол төсөл амжилттай хэрэгжихгүй байсныг МҮХАҮТ-ын хамт олон онцолж байв.

Энэ талаар "Рио Тинто" группийн Монгол дахь үйл ажиллагаа хариуцсан гүйцэтгэх захирал Х.Амаржаргал “Жил гаруйн өмнө бид энд цугларан Бизнесийн ёс зүйн төвийн нээлтийг хийж байлаа. Харин өнөөдөр төслийн тайлангаа танилцуулах гэж байгаадаа баяртай байна. "Рио Тинто" групп ёс зүйтэй хөрөнгө оруулагч, ханган нийлүүлэгч, хамтрагч түнш байж ажлын хамт олондоо урт хугацааны итгэлцлийг бий болгоно гэсэн зорилттой ажилладаг. Ингэснээр бизнес амжилттай байж, үр өгөөж нь нэмэгддэг. Бид аливаа ажлыг хурдан хийж гүйцэтгэх бус зөв замаар хийх ёстой гэсэн зарчмыг баримталдаг.  Олон жил тогтвортой үйл ажиллагаагаа явуулж байгаагийн үндэс нь бизнесийн ёс зүй гэдэгт итгэл дүүрэн байдаг.

Тиймээс бид бизнесийн ёс зүйг сайжруулах, шударга байдлыг сайжруулах төсөлд хамтран оролцож, ёс зүйн төвийн үйл ажиллагааг дэмжиж ажиллалаа. Энэ төвөөр дамжуулан олон бизнесийн байгууллага туршлагаа хуваалцаж, олон сургалтад хамрагдаж үр шимээ хүртсэнийг харах сайхан байна. Энэ төсөл гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах таатай нөхцөлийг бүрдүүлсэн гэдэгт итгэлтэй байна. Тиймээс төслийг үргэлжлүүлэхээр бид шийдвэрлэлээ” гэж ярилаа.

 Мөн төсөлд хамтран ажиллагч "Транспэрэнси Интернэшнл Монгол" ТББ нь бизнесийн байгууллагад чиглэсэн бизнесийн ёс зүй, шударга байдлын сургалтын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байсан туршлагатай. Тиймээс төслийн хөтөлбөрийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хөтөлбөрт тулгуурлаж, Монгол Улсын бизнесийн орчин нөхцөлд нийцүүлэн боловсруулжээ.

 

Б.Даваасүрэн: Байгууллага ёс зүйгүй бол шударга ажилтныг татаж чадахгүй

 

"Рио Тинто Монгол" ХХК-ийн Гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан захирал Б.Даваасүрэн “Бизнесийн ёс зүй, шударга байдлыг бэхжүүлэх” төслийг хэрэгжүүлэх болсон тухай мэдээлэл өглөө.

 Тэрбээр “150 гаруй жилийн турш үйл ажиллагаагаа тасралтгүй явуулахад "Рио Тинто" групп олон саад, амаргүй нөхцөлтэй нүүр тулсныг та бүхэн мэдэж байгаа болов уу. Энэ хугацаанд үйл ажиллагаагаа амжилттай явуулахад олон үнэт зүйл, зарчим тусалсны нэг нь бизнесийн ёс зүй, шударга байдал юм. Аливаа улс орны эдийн засгийн өсөлт, тогтвортой хөгжлийг бий болгоход хувийн хэвшлийн үүрэг оролцоо чухал байдаг. Хувийн хэвшилгүйгээр ажлын байр бий болгож, баялаг бүтээж улс орон хөгжихөд хүнд. Тэгэхээр хувийн хэвшил урт хугацаанд хэрхэн ашигтай, тогтвортой ажиллах вэ гэдэг маш чухал. Аливаа байгууллагын удирдлагад хоёр асуудал тулгардаг. Нэгдүгээрт, хэрхэн бүтээмжтэй үр дүнтэй ажиллаж, зардлаа багасгах вэ. Хоёрдугаарт, өрсөлдөх чадвараа хэрхэн сайжруулж, гадаадын хөрөнгө оруулалтыг яаж татах вэ. Ажилчдынхаа бүтээмжийг хэрхэн нэмэх вэ гэдэгт анхаарлаа хандуулах зайлшгүй шаардлага тулгардаг. Эдгээр асуудлыг шийдвэрлэхэд бизнесийн ёс зүй маш чухал нөлөөтэй. Сайн, шударга, чадварлаг ажилтангүйгээр компани үйл ажиллагаа явуулаад ашигтай, өрсөлдөхүйц ажиллах боломжгүй. Өрсөлдөөнт нийгэмд байгууллага ёс зүйтэй байхгүй бол сайн, шударга ажилтныг татаж чадахгүй. Бизнесийн ёс зүй байгууллагын өмчийг хамгаалах, өрсөлдөх чадварыг сайжруулах олон үр ашигтай учир энэ  төсөлд хамтран ажилласан. Гадаадаас хөрөнгө санхүү татахад бизнесийн ёс зүйн дүрэм, түүний хэрэгжилт маш чухал байдаг” гэсэн юм.

Түүний дараа "Транспэрэнси Интернэшнл Монгол" ТББ-ын хараат бус зөвлөх Д.Тэгшбаяр Бизнесийн ёс зүйн төвийн “Хариуцлагатай бизнес, шударга байдлын аргачлал хэвшүүлэх зургаан модуль” сургалт болон сургалтын гарын авлагыг танилцууллаа. Комплаенсийн ач холбогдол,  бизнесийн байгуллагад комплаенсийн  тогтолцоог бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх энэ гарын авлага нь зөвхөн Монголын нөхцөлд  комплаенсийг нэвтрүүлэх болон сайжруулахад туслах зорилготой юм. Аль ч ном, сурах, бичиг, гарын авлагаас хуулбарлаагүй гэдгээрээ онцлогтой. Мөн энэ модулийн дагуу МҮХАҮТ-ын дэргэдэх олон улсын арбитрын арбиторчид, сургалт мэдээллийн албаны ажилтнуудыг “Бизнесийн ёс зүй” сэдвийн хүрээнд модуль сургалтад хамруулж, бэлтгэж байгаа юм.

Төслийн талаар "Транспэрэнси Интернэшнл Монгол" ТББ-ын хараат бус зөвлөх Д.Тэгшбаяр “Ёс зүйг хувийн хэвшил шинэ стандартаар манлайлж хөгжүүлдэг бол төр нь хувийн хэвшлийн шударга өрсөлдөх боломж, дэд бүтцийг бий болгох үүрэгтэй. Нийгэмд төлөвших  ёс зүй төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны үр дүнд бий болдог” гэв.

Уулзалтад "Скайтел" группийн  Хууль, эрх зүйн албаны дарга Ө.Жамбалсүрэн, Макс группийн сургалт хөгжлийн менежер Г.Батханд, Харвард менежмент мэнтор хөтөлбөрийг төгсөгчдийн холбооны тэргүүн Л.Загдаа, АТГ-ын Урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Х.Ихмөрөн, АНУ, Англи, Чех, Турк, Казахстан улсын Элчин сайдын яамны зочид болон Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Швейцарын хөгжлийн агентлагын төлөөлөгчид оролцлоо.

Төслийн хүрээнд “Бизнесийн ёс зүй, шударга байдлын сургалт, зөвлөх үйлчилгээний хэрэгцээг тодруулах судалгааны тайлан”, “Бизнесийн ёс зүйн өнөөгийн байдал” цахим уулзалт, АТГ-ын дэд дарга Г.Азжаргалын бизнес эрхлэгчидтэй хийсэн “Business Breakfast” уулзалт, “Нээлттэй засгийн түншлэл ба хувийн хэвшлийн оролцоо” сэдэвт хэлэлцүүлэг, “Ёс зүйтэй манлайлал” уулзалт, “Татварын ёс зүй” хэлэлцүүлэг,  Комплаенс, Бизнесийн ёс зүйн анхдугаар чуулган, “Хариуцлагатай бизнес, шударга байдлын аргачлал хэвшүүлэх” сургалт, “Ёс зүй-Тогтвортой бизнес” аян гэсэн нөлөөллийн ажлыг зохион байгуулсан байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ТАВДУГААР САРЫН 16. ДАВАА ГАРАГ. № 97 (6829)

 

АТГ-т шалгагдаж байсан Т.Дүүрэнг гадаад руу алдаад Танхимын сонгуулиар ирэхэд нь баривчилжээ

“…МҮХАҮТ-ын гишүүд ээ, та нар дансаа нэг шалгаач” гэж өмнө нь хэд хэд бичсэн дээ. Учир н

6 цаг 59 мин
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг "унав"

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг унав

10 цаг 39 мин
Хүний эрх бол хүн бүр бие биеэ хайрлах, хүнлэхээс эхэлнэ

Дээшээ, доошоо харсан хагас, зууван, огтлолцсон цагариг дотор хоёр бөөрөнхий дүрс байрлана.

10 цаг 52 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

12 цаг 19 мин
Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

13 цаг 17 мин
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

13 цаг 51 мин
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

17 цаг 55 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

17 цаг 55 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

17 цаг 55 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

17 цаг 55 мин