Монголын Ипотекийн корпорацийн гүйцэтгэх захирал Б.Гантулга энэ талаар хэвлэлд дэлгэрэнгүй ярилцлага өгсөн байна. Тэрбээр “Зууны мэдээ” сонинд өгсөн ярилцлагадаа “Жилд 5-10 мянган иргэнд орон сууцны зээл олгох хүртээмжийг бий болгохын тулд маш их цаг хугацаа зарцууллаа. МИК байгуулагдсан цагаасаа эхлээд өнөөдрийн тогтолцоог бий болгохын төлөө ажилласан. Олон улсын сайн жишгийг тусгаад сайжруулаад явж байна. Олон улсын сайн жишигт онцлох хоёр зүйл байна. Эхнийх нь өр, орлогын харьцаа. Дараагийнх нь зээл, үнэлгээний харьцаа юм. Өр, орлогын харьцаа гэдэг нь өрхийн орлого, төлж байгаа зээлийн хэдэн хувийг эзэлж байгааг хэлнэ. Энэ нь 45 хувиас бага байна. Зээл, үнэлгээний харьцаа 70 хувь байна. Энэ нь урьдчилгаа төлбөр 30 хувийг хэлж байгаа юм” гэж онцолсон байна.
Мөн тэрбээр хэлэхдээ, “Иргэн 100 хувь зээл авбал төлөх хүү нь нэмэгдэнэ. Тиймээс 70 хувийг төлүүлнэ гэдэг нь иргэн болоод банкны салбараа хамгаалж байгаа үйлдэл юм. Банкны салбарыг хүнд байдалд оруулахгүйн тулд орон сууц санхүүжилтийн компани зээлийг нь худалдаж аваад эрсдэлийг нь өөр дээрээ үүрээд байгаа юм. Энэ нь санхүүгийн хамгийн том системээ татан унагахгүйтэй холбоотой. Үнэт цаасжуулаад зээл олгоод байгаа мөртлөө нөгөө талаасаа банкны салбараа хамгаалж байгаа юм” гэсэн байна.
Эх сурвалж: polit.mn