Б.Ганзориг: “Хөдөлмөрийн зах зээлийн шинэчлэл” реформ зохион байгуулна

2022-05-13
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

П.Амгаланбаяр

Ажилчдын холбооноос өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тодруулбал, Ажилчдын хөгжлийн холбоо болон Монголын хөдөлмөрийн нэгдсэн холбоо  хамтран  “Хөдөлмөрийн зах зээлийн шинэчлэл” реформ болон “Монголын ажиллах хүч -2050” төслийн  талаар мэдээлэл хүргэсэн юм.

Өмнөх жилүүдэд 30 мянга гаруй ирэн идэвхтэй  ажил хайдаг байсан бол энэ жил 14 мянга болж буурсан судалгаа гарчээ. Энэ  талаар  Ажилчдын холбооны тэргүүн Б.Ганзориг “Ажил хийх сонирхолтой залуучууд багассан. Үүнд нөлөөлж буй нэг хүчин зүйл нь цалингийн асуудал юм. Тиймээс  бид хөдөлмөрийн зах зээлийн шинэчлэл реформ хийх ёстой юм байна гэж үзсэн. Мөн цалингийн үнэлгээний хэмжээг тогтвортой, бодит болгох үүднээс “Монголын ажиллах хүч -2050” төслийг  эхлүүлж байгаа юм. Энэ нь Монгол Улсын бүтээн байгуулалтанд  мэргэжлийн холбоодууд болон жилд дунджаар 85 мянган гаруй иргэн оролцдог гэсэн судалгаа гаргасан. Хөдөлмөрийн зах зээлд барилга гэлтгүй бүх салбар 30 жил хаягдчихсан байдалтай байгаа. Нийгмийн, эрүүл мэндийн даатгал төлдөггүй,  ажлын явцад эрүүл мэндээрээ хохироход хариуцах газар байдаггүй” гэсэн юм. Тиймээс иргэдийн үзэл бодол тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцэх реформыг энэ сарын 25-нд зохион байгуулах аж.  Тус реформд Нийгмийн даатгалын хэлтэс, Эрүүл мэндийн даатгал,  ажил олгогчдын холбоо, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар гэсэн холбогдох 10 байгууллага оролцоно.

Энэ үеэр  Монголын хөдөлмөрийн биржийн холбооны Олон нийттэй харилцах албаны  гишүүн  Г.Отгонцэцэг " Монгол Улсын хэмжээнд идэвхтэй  үйл ажиллагаа явуулж байгаа  76 хөдөлмөрийн бирж байна. Үүнээс  орон нутагт 12, нийслэлд 64 ажилладаг.  Хөдөлмөрийн бирж нь  ажил хйагч иргэддээ  мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө өгч  ажлын байранд үнэ төлбөргүй  ажлыг  цахим болон биечлэн уулзах хэлбэрээр хийдэг" гэлээ.


Эх сурвалж: Polit.mn

реформ.д оролцохдоо ямар хаягаар утсаар бүртгүүлэр вэ
АТГ-т шалгагдаж байсан Т.Дүүрэнг гадаад руу алдаад Танхимын сонгуулиар ирэхэд нь баривчилжээ

“…МҮХАҮТ-ын гишүүд ээ, та нар дансаа нэг шалгаач” гэж өмнө нь хэд хэд бичсэн дээ. Учир н

6 цаг 52 мин
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг "унав"

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг унав

10 цаг 32 мин
Хүний эрх бол хүн бүр бие биеэ хайрлах, хүнлэхээс эхэлнэ

Дээшээ, доошоо харсан хагас, зууван, огтлолцсон цагариг дотор хоёр бөөрөнхий дүрс байрлана.

10 цаг 45 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

12 цаг 12 мин
Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

13 цаг 10 мин
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

13 цаг 44 мин
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

17 цаг 48 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

17 цаг 48 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

17 цаг 48 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

17 цаг 48 мин