Монголын Залуучуудын холбооны байрыг цэцэрлэг болгохыг шаардлаа

2022-05-11
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

“Монголдоо сайхан амьдаръя-Ажлаа хий” залуусын хөдөлгөөнөөс Үндэсний мэдээллийн төвд өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэ үеэр тус хөдөлгөөний гишүүн Б.Даваадорж “Манай хөдөлгөөнөөс залуусын тайван жагсаалыг зохион байгуулсан. Энэ жагсаалд 21 аймаг 330 сум, гадаадад байгаа залуус нэгдэж тайван дуу хоолойгоо илэрхийлсэнд талархаж байна. Жагсаалаар гаргасан 15 багц 270 гаруй саналыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ биечлэн хүлээн авсан. Үүний дараа Засгийн газар ээлжит бус хуралдаан зарлаж Төрийн хэмнэлтийн тухай хуульд бидний саналыг тусгасан. Бид Хууль зүй, дотоод хэргийн яамны Х.Нямбаатар сайдтай уулзаж саналын хэрэгжилтийн талаар ярилцсан. Мөн ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхантай энэ сарын 2-нд уулзаж өргөн хэрэглээний барааны төвийн үнийн өсөлтийн талаар уулзсан. Цаашид ч уулзахаар төлөвлөж байна” гэлээ.

Хөдөлгөөний гишүүн А.Ууганбаяр  “Жагсаалын үеэр өгсөн шаардлагын 74 хувь нь үнийн өсөлтийг хязгаарлах тухай, 15 хувь нь төсвийн үргүй зардлыг хэмнэх тухай, 12 хувь нь шударга бус байдал, авлигыг халах тухай, 12 хувь нь цалин, нийгмийн баталгааг сайжруулах суурь шинэчлэлийг хийх тухай асуудлууд байсан. Эдгээр асуудлыг ажил хэрэг болгохын төлөө Ажлын хэсэг байгуулан Засгийн газартай холбоотой ажиллаж байна. Өргөн хэрэглээний барааны өсөлтийг хязгаарлах, тогтворжуулах хуулийн төслийг Засгийн газар өргөн барьсан. Гэвч энэ нь гал унтраах арга буюу энэ оныг дуустал хэрэгжих юм.  Монголын Залуучуудын холбоо үүрэгт ажлаа хийж байсан бол бид  өнөөдөр хурал хийж, залуус талбайд жагсахгүй байлаа. Төрөөс төсөв авдаг байгууллага учир уриа лоозон бариад залуусыгаа манлайлаад явж байх ёстой газар. Гэтэл Монголын Залуучуудын холбоо хувийн эрх ашигтаа дулдуйлаад өрөөнүүдээ түрээслээд ашиг орлого олдог. Залуусын байгууллага ийм байж болохгүй. Тиймээс залуучуудын холбоог татан буулгаад эмнэлэг, цэцэрлэг болгоё гэсэн саналыг бид хүргүүлсэн. Мөн ашиггүй орон тоо болох гарын үсэг зурах л үүрэгтэй зарим дарга, дэд дарга нарыг татан буулгая гэж шаардахаар УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна. Энэ нь гишүүдийн нөлөө бүхий хүмүүс тухайн албан тушаалд очсонтой холбоотой. Үүнээс үүдэн Төрийн хэмнэлтийн тухай хууль хэрэгжихгүй байна. Бид Засгийн газрыг огцруулах бус УИХ-ыг тараах тухай асуудлыг хөндөж байна. Үүнээс гадна Нийгмийн даатгалын санг бүхэлд нь өөрчлөх саналыг УИХ-д хүргүүлнэ” гэж ярилаа.

 Эх сурвалж:www.polit.mn

 

АТГ-т шалгагдаж байсан Т.Дүүрэнг гадаад руу алдаад Танхимын сонгуулиар ирэхэд нь баривчилжээ

“…МҮХАҮТ-ын гишүүд ээ, та нар дансаа нэг шалгаач” гэж өмнө нь хэд хэд бичсэн дээ. Учир н

5 цаг 58 мин
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг "унав"

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг унав

9 цаг 38 мин
Хүний эрх бол хүн бүр бие биеэ хайрлах, хүнлэхээс эхэлнэ

Дээшээ, доошоо харсан хагас, зууван, огтлолцсон цагариг дотор хоёр бөөрөнхий дүрс байрлана.

9 цаг 51 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

11 цаг 18 мин
Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

12 цаг 15 мин
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

12 цаг 49 мин
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

16 цаг 53 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

16 цаг 53 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

16 цаг 53 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

16 цаг 53 мин