Ч.ЗОТОЛ
Төрийн тахилгат Отгонтэнгэр хайрханы магтаал "Оройн чимэг" хэмээх 33 бадаг уртын дууны анхдугаар наадамд оролцогчдын мэдүүлгийг өнөөдрөөс эхлэн Oroinchimegetugen@gmail.com цахим хаягаар авч эхэллээ. Бүртгэл энэ сарын 26-ныг хүртэл үргэлжилж, 28-31-нд Завхан аймгийн Отгон, Шилүүстэй сум, Улиастай хотноо анхдугаар наадмыг зохион байгуулах юм. Наадам нэг бус нэлээн хэдэн зорилгыг агуулж байгаа. ЮНЕСКО-гийн хүн төрөлхтний Соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад бүртгэгдсэн “Монгол ардын уртын дуу”-г баримтжуулах, олон нийтэд сурталчлан түгээх, бүс нутгийн өвийн онцлогийг дэлгэрүүлэх , Төрийн тахилгат Отгонтэнгэр хайрханы ай сав дахь дахин давтагдашгүй байгаль, соёлын өвийг “Дэлхийн байгаль,соёлын холимог өв”-өөр бүртгүүлэн баталгаажуулах зорилготой хэмээн зохион байгуулагчид хэллээ.
Эх сурвалж: www.polit.mn