Б.ОД
УИХ-аас Кино урлагийг дэмжих тухай хуулийг 2021 оны долдугаар сарын 2-нд эцэслэн баталсан юм. Хууль батлагдсаны дараа 2022 онд Засгийн газрын ээлжит хуралдаанаар найман дагалдах журмаа батлуулсан.
Хуулиараа Кино урлагийн үндэсний зөвлөл 10 гишүүн, нэг даргатай байна. Дарга болон гурван гишүүн нь төрийн албан хаагч байна гэсэн заалтаараа Соёлын сайдын тушаалаар томилогдоно. Үлдсэн долоо нь киноны чиглэлийн төрийн бус байгууллага, уран бүтээлчдээс бүрдэнэ гэж заасан байдаг.
Тэгвэл жүжигчин Ч.Ундрал Соёлын сайдын тушаалаар Зөвлөлийн даргаар томилогджээ. Ингэснээр тэрбээр төрийн албан хаагч болж байгаа юм.
Кино урлагийн үндэсний зөвлөлийн долоон гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтад орох хүсэлтийг дөрөвдүгээр сарын 27-ныг хүртэл хүлээн авч, дууссан.
Мөн тус хуулийн 9.7 зүйлд “Зөвлөлийн дарга нь төрийн албан хаагч байх бөгөөд түүнийг Төрийн албаны тухай хуульд заасны дагуу сонгон шалгаруулж, соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн томилж, чөлөөлнө” гэж заасан байна.
Эх сурвалж:www.polit.mn