Газрын доорх усны ордыг уул уурхайн зориулалтаар ашиглахыг хориглох заалтыг хуульд тусгажээ

2022-05-10
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ОД

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн талаарх хэлэлцүүлгийг өнөөдөр Төрийн ордонд зохион байгууллаа.  

Усны тухай хуулийг анх 2004 онд баталж, 2012 онд шинэчлэн найруулсан юм. Ингэхдээ зургаан удаа хууль эрх зүйн зохицуулалт хийжээ.

Энэ талаар УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Г.Мөнхцэцэг "Усны тухай хуульд газар доорх ус, түүний хамгаалалт, ашиглалт болон бусад зохицуулалтын талаарх эрх зүйн орчин бүрдээгүй. Энэ нь экологийн тэнцвэргүй байдлыг бий болгох, улмаар усны хомстол үүсгэж болзошгүй тооцоо, судалгаа байгаа нь анхаарал татсан асуудал. Иймд Усны тухай хуульд нэмэлт оруулж, ирэх намрын чуулганы хугацаанд хэлэлцүүлэхээр ажиллаж байна. Газрын доорх усыг ашиглаж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хоорондын харилцааг зохицуулах, хяналт, хариуцлагын тогтолцоог сайжруулах нь өнөөгийн тулгамдсан асуудал юм" гэв.

Хуулийн төслийн талаарх танилцуулгыг Усны газрын дарга Ш.Мягмар хийлээ. Газрын доорх цэнгэг усны ордыг уул уурхай болон үйлдвэрийн зориулалтаар ашиглахыг хориглох, гадаргын болон газрын доорх уснаас ашиглах боломжт нөөцийн дээд хязгаарыг ус ашиглах эрхийн эрэмбийг тогтоох гэсэн заалтыг хуульд тусгажээ.

Эх сурвалж:www.polit.mn

 

АТГ-т шалгагдаж байсан Т.Дүүрэнг гадаад руу алдаад Танхимын сонгуулиар ирэхэд нь баривчилжээ

“…МҮХАҮТ-ын гишүүд ээ, та нар дансаа нэг шалгаач” гэж өмнө нь хэд хэд бичсэн дээ. Учир н

5 цаг 54 мин
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг "унав"

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг унав

9 цаг 34 мин
Хүний эрх бол хүн бүр бие биеэ хайрлах, хүнлэхээс эхэлнэ

Дээшээ, доошоо харсан хагас, зууван, огтлолцсон цагариг дотор хоёр бөөрөнхий дүрс байрлана.

9 цаг 47 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

11 цаг 14 мин
Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

12 цаг 12 мин
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

12 цаг 46 мин
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

16 цаг 50 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

16 цаг 50 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

16 цаг 50 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

16 цаг 50 мин