Кембрижийн их сургуулийн судлаачдын баг манай улсад ажиллаж байна

2022-05-10
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ОД

Монгол Улсын Засгийн Газрын үйл ажиллагааны хөтөлбөрт “олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ерөнхий боловсролын тогтолцоог бий болгох” гэсэн зорилт бий.

Энэ зорилтын хүрээнд Кембрижийн их сургуулийн судлаачдын баг манай улсад ажиллаж байна. Өнөөдөр ажлын хэсэг БШУ-ны сайдтай уулзаж, хамтарсан ажлын хэсгийн хуралдааныг зохион байгууллаа.

Байгалийн ухаан, математик, англи хэлний хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх хамтарсан баг энэ сарын 21-ний өдрийг хүртэл Улаанбаатар хот болон сонгогдсон аймгуудад ажиллаж боловсролын орчин, нөхцөл, хүний нөөц, сургалтын арга барил зэрэгтэй нарийвчлан танилцана.

Өнөөдрийн уулзалтын үеэр БШУ-ны сайд салбарынхаа талаар товч танилцуулсан. Хүүхэд бүрд чанартай боловсрол эзэмших боломжийг тэгш олгох, хот хөдөөгийн, хувийн болон төрийн сургууль гэсэн ялгаатай байдлыг арилгахад энэ хамтын ажиллагаа чиглэх ёстой гэж онцоллоо. Монгол Улсын тухайд нэг үеэ бодвол сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн асуудлыг шийдвэрлэж чадаж байна. Одоо хүртээмжээс илүү чанарт анхаарч байгаагаа хэллээ.

Цаашид Кембрижийн сургуулийн оролцоо, дэмжлэгтэйгээр

  • Олон улсын хөтөлбөртэй үндэсний хөтөлбөрөө илүү ойртуулах, чанаржуулах
  • Багш бэлтгэх, дахин сургах, чадавхжуулах тогтолцоог бэхжүүлэх
  • Үнэлгээний тогтолцоогоо сайжруулах
  • Төрөлжсөн ахлах сургууль байгуулах
  • Боловсролын түвшин хоорондын уялдаа холбоог сайжруулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн.

Харин Кембрижийн багийн ахлагч Стийв Кинг Монгол Улсын боловсролын салбарт тулгамдаж байгаа асуудалтай газар дээр нь танилцах нөхцөл боломжийг бүрдүүлж, урилга илгээсэнд талархал илэрхийлээд хүүхэд бүрд тэгш боломж олгохоор Монгол Улсын засгийн газар ажиллаж байгааг хамгийн сайн зорилт гэж онцоллоо.Энэ хамтын ажиллагааны хүрээнд эхний тайлан эмхэтгэлийг зургаадугаар сар гэхэд бэлэн болгож манай талд хүлээлгэн өгөхөө мэдэгдлээ.          

Эх сурвалж:www.polit.mn         

 

АТГ-т шалгагдаж байсан Т.Дүүрэнг гадаад руу алдаад Танхимын сонгуулиар ирэхэд нь баривчилжээ

“…МҮХАҮТ-ын гишүүд ээ, та нар дансаа нэг шалгаач” гэж өмнө нь хэд хэд бичсэн дээ. Учир н

5 цаг 38 мин
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг "унав"

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг унав

9 цаг 18 мин
Хүний эрх бол хүн бүр бие биеэ хайрлах, хүнлэхээс эхэлнэ

Дээшээ, доошоо харсан хагас, зууван, огтлолцсон цагариг дотор хоёр бөөрөнхий дүрс байрлана.

9 цаг 31 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

10 цаг 58 мин
Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

11 цаг 55 мин
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

12 цаг 30 мин
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

16 цаг 33 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

16 цаг 33 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

16 цаг 33 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

16 цаг 33 мин