Б.Заяабал:Манай улс НӨАТ-ын бага хувь хэмжээтэй оронд тооцогддог

2022-05-09
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ОД

“Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай Татварын Ерөнхий Газраас мэдээлэл хийх үеэр тус газрын дарга Б.Заяабал сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

-НӨАТ-ын 10 хувийг бууруулах боломжгүй юу?

-Олон улсын жишигт бага НӨАТ-тай орон буюу 10 хувиас дооших, 10-20 хувийн дунд татвартай орнууд, 20-оос дээш хувийн их татвартай орнуудаар авч үзсэн судалгааны ажлууд байдаг. Үүгээр авч үзвэл Монгол Улс бага татварын хувь хэмжээтэй орон. НӨАТ-ын татварыг хамгийн сүүлд төлдөг хүн нь хэрэглэгч буюу талх худалдан авч байгаа иргэн юм. Одоогийн хуулиар хоёр хувийг буцааж олгодог.

-НӨАТ-ын сугалааг бүр зогсоож байгаа юу?

-Сангийн сайд үүрэг өгсөн. Сугалааг болих шийдвэр гарсан. Гэхдээ урт биш түр  хугацааных юм. Сугалааг яаж зохион байгуулбал олон нийтэд хүрэхүйц байх талаар судлаад, эргэж танилцуул гэдэг үүрэгтэй түр хугацаагаар НӨАТ-ын сугалааг зогсоосон. Сангийн яамтай хамтран ажиллаж, бусад орны жишгийг судалж байна. Энэ оны 12 дугаар сард багтаж танилцуулан, сугалааны дараагийн хувилбарыг явуулахаар бодлогын хувьд төлөвлөж байна.

- Цаг үеийн нөхцөл байдлын улмаас татварын өрөнд орчихсон байгаа ААН-үүдэд татвараас хөнгөлөх чөлөөлөх арга хэмжээ авах уу?

-Монгол Улсад 230 орчим мянган хуулийн этгээд бүртгэлтэй байдаг. Үүнээс үйл ажиллагаа огт явуулаагүй, сүүлийн гурваас дээш жил тайлан ирүүлээгүй 60 орчим мянган компани буюу чанаргүй хуулийн этгээд бий. Эдгээр компанийг татан буулгах асуудлаар УБЕГ, Сангийн яамтай хамтран ажиллаж судалгаа хийж байна.

Эх сурвалж:www.polit.mn

АТГ-т шалгагдаж байсан Т.Дүүрэнг гадаад руу алдаад Танхимын сонгуулиар ирэхэд нь баривчилжээ

“…МҮХАҮТ-ын гишүүд ээ, та нар дансаа нэг шалгаач” гэж өмнө нь хэд хэд бичсэн дээ. Учир н

7 цаг 51 мин
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг "унав"

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг унав

11 цаг 31 мин
Хүний эрх бол хүн бүр бие биеэ хайрлах, хүнлэхээс эхэлнэ

Дээшээ, доошоо харсан хагас, зууван, огтлолцсон цагариг дотор хоёр бөөрөнхий дүрс байрлана.

11 цаг 44 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

13 цаг 11 мин
Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

14 цаг 8 мин
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

14 цаг 42 мин
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

18 цаг 46 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

18 цаг 46 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

18 цаг 46 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

18 цаг 46 мин