Б.ОД
Нийслэлийн хэмжээнд энэ оны тавдугаар сарын 1-5-ны өдрийн байдлаар урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг, үзлэг шинжилгээнд нийт 16302 иргэн хамрагджээ.
Насны ангиллаар авч үзвэл, 0-17 насны хүүхэд 12809, 18-30 насны 1073, 31-45 насны 683, 46-60 насны 755, 61-ээс дээш насны 982 иргэн байна. Тодруулбал, 0-5 насны 1826, 6-17 насны 1392 хүүхэд шинжилгээнд хамрагдсанаас хавдрын сэжигтэй гурван тохиолдол илэрсэн гэж Нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.
Нийслэлийн хэмжээнд урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг, үзлэг шинжилгээг дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэг, нэгдүгээр эмнэлэг, хоёрдугаар эмнэлэг, гуравдугаар эмнэлэг, ЭХЭМҮТ, ЭНЭҮТ-2, Цэргийн төв эмнэлэг, ХӨСҮТ, Монгол-Японы сургалтын эмнэлэг, Амгалан амаржих газар, хувийн хэвшлийн нийт 23 эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төвүүд нийт 52 эрүүл мэндийн байгууллагуудад зохион байгуулж байгаа юм.
Эх сурвалж:www.polit.mn