Б.ОД
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 66, аюулт үзэгдэл, ослын дөрвөн дуудлага бүртгэгджээ.
Дээрх хугацаанд гал түймрийн улмаас хорт утаанд угаартах эрсдэлтэй нийт 130 иргэний аюулгүй байдлыг хангаж, 1.4 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна.
Мөн алба хаагчид шар өвс шатаасан 36 дуудлагаар үүрэг гүйцэтгэн, 57.3 га талбайн түймрийг бүрэн унтраасан.
Хамтарсан эргүүлийн бүрэлдэхүүн хяналт, шалгалтыг зохион байгуулахдаа гал түймэр гарч болзошгүй дөрвөн зөрчлийг газар дээр нь арилгуулж, ногоон бүсэд зорчиж явсан 66 техник хэрэгсэл, 180 иргэн, 38 айл өрх, найман аж ахуйн нэгж байгууллагад сэрэмжлүүлэг өгсөн гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Эх сурвалж:www.polit.mn