Анхны хос бичигтэн аймаг

2022-05-09
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

П.АМГАЛАНБАЯР

 

Танхимд үндэсний бичгээр урласан өгүүлэмж бүхий таталган бичлэг, уран бичлэгийн бүтээлийн үзэсгэлэнг дэлгэжээ. Говь-Алтай аймгийн хувьд 2021 оноос бүх нийтээр хос бичигтэн болох зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Иргэдийн үндэсний бичгээр унших бичих чадварыг нэмэгдүүлэх, цэвэр сайхан уран бичигтнүүдийг тодруулах, үндэсний бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх зорилгыг түүчээ болгон уг аяныг зохион байгуулж байгааг албаны хүмүүс онцолж байлаа. Мөн аймгийн Засаг даргын санаачилгаар 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө соёлын салбарт хийх томоохон зорилтын нэг бол эх түүх, ёс заншлаа дээдлэн өвлүүлэн үлдээх, хөгжүүлэхээр зорьж үндэсний бичиг үсэгтэй аймаг болох, угийн бичгээ айл өрх бүр хөтөлдөг байх гэсэн үйл ажиллагааг төлөвлөж байгаа аж. Энэ ажлын хүрээнд 2021 оны хоёрдугаар сарын 22-ны өдөр аймгийн Засаг даргын захирамж гарч  төрийн  бүх албан хаагчийг Монголынхоо үндэсний бичигт сургах аяныг эхлүүлжээ. Аяныг өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 3-ныг хүртэл гурван үе шаттай сургалт зохион байгуулж, нийт 4200 орчим албан хаагч хамрагдсан байна. Үүнээс 18.2 нь анхан, 62.85 нь дунд, 19.3 хувь нь ахисан шатны мэдлэгтэй байна гэсэн судалгаа гарчээ. Мөн албан хаагчид шалгалт өгч, сайн сурсан гэсэн үнэлгээ авсан байна. Үйл ажиллагааны хүрээнд Говь-Алтай аймгийн Засаг даргын нэрэмжит  “Алтайн бахархал” олимпиадыг зохион байгуулжээ. Тус  олимпиадад 170 гаруй байгууллагын 3000 орчим албан хаагч хамрагдсан байна.

Хос бичгээр 170 гаруй байгууллага гадна, дотор хаягаа шинэчилжээ

Мөн албан байгууллага, аж ахуйн нэгжийн хаягийг стандартын дагуу шинэчлэх, албан хэрэг хөтлөх хэвлэмэл хуудсыг хосолмол бичгээр хэвлүүлэх, Төрийн албан хаагчдын гүйцэтгэлийн төлөвлөгөөнд үндэсний бичгийн мэдлэг чадварыг дээшлүүлэх гэсэн ажлыг хийжээ. Үүний үр дүнд 170 гаруй байгууллага болон хувийн хэвшлүүд гадна болон дотор хаягаа шинэчилсэн байна. Мөн бүх шатны Засаг дарга нар албан байгууллагын дарга, эрхлэгчид нийтийн сүлжээнд  мэдээ мэдээлэл, айлтгал болон нэрийн хуудас хос бичгээр хэвлэгдэж байна. Олон нийтийн сүлжээнд “Үндэсний бичиг өв соёл-Алтайн бахархал” нэртэй пэйж хуудас ажиллуулж иргэдийг мэдээллээр хангаж байгаа аж. Мөн аймгийн Засаг даргын Тамгын газар, Хэлний бодлогын салбар зөвлөл, Соёл урлагийн газартай хамтран “Үндэсний бичиг өв соёл-Алтайн бахархал” уралдаан зарлажээ. Уралдааныг хичээнгүй бичиг, таталган бичиг, бүтээлч уран бичлэг, телеграф гэсэн төрлөөр зохион байгуулахад 180 бүтээл ирсэн байна. Үндэсний бичиг соёлоо эзэмших гэгээн үйлсэд зориулж 10 сая төгрөгийн шагналын сантай зохион байгуулж, төрөл тус бүр дээр таван  бүтээлийг шалгаруулжээ. Мөн өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 3-нд хэлний бодлогын салбар зөвлөл үйл ажиллагааны тайлангаа олон нийтэд тайлагнах үеэр, ирсэн 180 бүтээлийн 120 шилдэг бүтээлийн үзэсгэлэнг олон нийтэд дэлгэжээ. Мөн аяны хүрээнд  “Алтан бийр”, “Бийрийн анир” үзэсгэлэн, том сургалт арга хэмжээг зохион байгуулсан байна.

Монгол бичгийн өргөөг 19 сум, хоёр тосгонд байгуулжээ

Аймгийн Засаг даргын 01 тоот албан даалгаврын хүрээнд үндэсний  өв уламжлалаа түгээн дэлгэрүүлэх, эх хэлээ дээдлэн, монгол ахуйгаа суртчилан таниулах зорилготой үндэсний бичгийн өргөөг 19 сум, хоёр тосгоны ЕБС-уудад түшиглэн байгуулж, үйл ажиллагаа явуулж байна. Энэ хүрээнд хүүхдүүд болон иргэдийн бичиг үсгийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор 1182 ширхэг номыг хэвлэн нийтлүүлжээ. Мөн эх хэлний багш нар Говь-Алтай аймагт зохион байгуулж буй монгол бичгийн арга хэмжээг түүчээлэн оролцож, гол хүч болон оролцож байгааг Говь-Алтай аймгийн Хэлний бодлогын  салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Ч.Дэлгэрмаа онцоллоо. Тиймээс эх хэлний багш нарыг чадавхжуулах, мэргэжил арга зүйн дэмжлэг  үзүүлэх, сургагч багш бэлтгэх сургалт, бийр уран бичлэгийн сургалт зохион байгуулж  350 орчим хүн хамрагджээ. Энэ үеэр Говь-Алтай аймаг хүний хөгжлөө нэгдүгээр зорилго болгон ажиллаж, 2025 он гэхэд  хос бичигтэн аймаг болж төрийн үйл ажиллагааг хос бичгээр хөтлөхөд албан хаагчид бэлэн байх зорилготой ажиллаж байгааг албаныхан онцолж байлаа. Харин Говь-Алтай аймаг энэ онд иргэдийн үндэсний бичгийн хэрэглээг дээшлүүлэх, сурталчилах ажлыг энэ сараас хийхээр төлөвлөж байгаа талаар аймгийн Соёл, урлагийн газрын ахлах мэргэжилтэн Т.Баярзул онцолж байсан юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ТАВДУГААР САРЫН 9. ДАВАА ГАРАГ. № 92 (6824)

 

АТГ-т шалгагдаж байсан Т.Дүүрэнг гадаад руу алдаад Танхимын сонгуулиар ирэхэд нь баривчилжээ

“…МҮХАҮТ-ын гишүүд ээ, та нар дансаа нэг шалгаач” гэж өмнө нь хэд хэд бичсэн дээ. Учир н

7 цаг 42 мин
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг "унав"

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг унав

11 цаг 22 мин
Хүний эрх бол хүн бүр бие биеэ хайрлах, хүнлэхээс эхэлнэ

Дээшээ, доошоо харсан хагас, зууван, огтлолцсон цагариг дотор хоёр бөөрөнхий дүрс байрлана.

11 цаг 35 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

13 цаг 2 мин
Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

13 цаг 59 мин
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

14 цаг 34 мин
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

18 цаг 37 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

18 цаг 37 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

18 цаг 37 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

18 цаг 37 мин