Б.ОД
УИХ-ын нэр бүхий гишүүд Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барьжээ.
Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн “Донорын хуульд 25 настай иргэн өөрийн аав, ээж, ах дүүгийн төлөө эрхтнээ өгч амь насыг нь аврах боломжтой гэж заасан. Насны хязгаар өндөр байгаатай холбоотой иргэд гадаад улсыг зорьсон хэвээр байна. Бүх эд эрхтэн шилжүүлэх хагалгааг төрөөс даадаг байтал насны хязгаараас болоод хийж чадахгүй байгаа. Тиймээс эрхтнээ хайртай хүмүүстэй өгөх насыг 21 болгох өөрчлөлтийг хуульд оруулна. Эс шилжүүлэн суулгах тухайд насны хязгаар байхгүй. Эрхтэн шилжүүлэх насыг 21 болгон өөрчлөх юм Хоёрдугаарт, амьгүй донороос эд эрхтнийг нь авч байгаа учир оршуулгын зардлыг даадаг болно. Гуравдугаарт, донор болж байгаа хүмүүсийг жилд нэг удаа үнэгүй сувилалд амраах өөрчлөлтийг нэмж байна.Дөрөвдүгээрт, Эрүүл мэндийн яаманд эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгах зөвшөөрлийг олгодог олон нийтийн хяналтад байх бүтэц зайлшгүй шаардлагатай. Цалинтай биш мэргэжлийн байгууллага гэдгийг хэлмээр байна" гэлээ.
Эх сурвалж:www.polit.mn