Т.Доржханд:УИХ-аас хариу өгтөл  тав хоног хүлээнэ

2022-05-05
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Ч.ЗОТОЛ

Хөдөлмөрийн Үндэсний намаас төв талбайд зохион байгуулсан “Өөрсдөө өөрчил, чадахгүй бол тар” тайван жагсаалд оролцогчид УИХ-д шаардлага хүргүүллээ. Үндсэн хуулийг үндсээр өөрчил, өөр нийгмийг байгуул гэсэн шаардлагын хариуг тав хоногийн дотор өгөхийг шаарджээ. Энэ үеэр тус намын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд  үг хэлэв. Тэрбээр “Берлиний ханыг нураахад долоо хоног бүр иргэд гарч  жагсдаг байсан. Эхний удаа мянга, хоёр мянга, дараагийнхад 10-20 мянга, тэгээд 100 мянган хүн гарч жагсдаг байсан юм. Тэгж байж тэр ханыг  нураасан түүхтэй. Үр дүнд нь Германы иргэд эрх чөлөөгөө олж авсан байдаг. Түүнтэй адил өнөөдөр  бид хэдэн мянгуулаа цугласан байж магадгүй. Гэхдээ тогтмол зохион байгуулаад явбал хэдэн зуун хүн цуглаж жагсах боломжтойг эрх баригчдад хэлмээр байна. Бид чадна. Ийм байдалд оруулахгүйн тулд, үр хүүхэд, ирээдүйнхээ төлөө энэ улс орныг өөрчлөх хэрэгтэй. Өөрчлөхийн тулд төсөв  болохгүй байна, тойргийн төсөв биш шүү гэж  гуйсан. Иргэдэд талх чихэр, боов боорцог тараах бус бодлого баталдаг, урт хугацааны төлөвөлгөө гаргаж хэрэгжүүлдэг шинэ Монголыг бий болгоход туслаач гэж хэлсэн. Ердөө энэ. Тав хоногийн  хугацаанд шаардлагыг биелүүлэхгүй бол тэмцэх болно. Үр хүүхдийнхээ төлөө тэмцэнэ. Хүүхдүүдээ өөр газар аваачиж сургамааргүй байна шүү дээ. Өөр хэлээр ярьж өсч том болдог  баймааргүй байна. Өөрийн улсын түүхээ үр хүүхдүүддээ зааж өгмөөр байна. Эрх чөлөөтэй улсын иргэн байх мэдрэмжийг өгмөөр байна. Ижил тэгш эрхтэй ийм нийгмийг байгуулж өгмөөр байна. Монголдоо сайхан амьдаръя. Залуустаа боломж өгье. Өөр 30 жилийг өнөөдөр бий болгоё. Үүнийг УИХ-ын эрхэм гишүүдээсээ гуйж байна” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn

АТГ-т шалгагдаж байсан Т.Дүүрэнг гадаад руу алдаад Танхимын сонгуулиар ирэхэд нь баривчилжээ

“…МҮХАҮТ-ын гишүүд ээ, та нар дансаа нэг шалгаач” гэж өмнө нь хэд хэд бичсэн дээ. Учир н

7 цаг 55 мин
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг "унав"

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг унав

11 цаг 36 мин
Хүний эрх бол хүн бүр бие биеэ хайрлах, хүнлэхээс эхэлнэ

Дээшээ, доошоо харсан хагас, зууван, огтлолцсон цагариг дотор хоёр бөөрөнхий дүрс байрлана.

11 цаг 49 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

13 цаг 16 мин
Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

14 цаг 13 мин
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

14 цаг 47 мин
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

18 цаг 51 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

18 цаг 51 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

18 цаг 51 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

18 цаг 51 мин