Б.Найдалаа: 76-гийн “таяг”-ийг хугал

2022-05-05
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Ч.ЗОТОЛ

Хөдөлмөрийн үндэсний намаас  төв талбайд зохион байгуулсан “Өөрчил, чадахгүй бол тар” тайван жагсаал УИХ-ын даргыг гарч ирнэ үү  гэсэн  шаардлагаар үргэлжилж байна.  Жагсагчид “Үндсэн хуулийг өөрчил”, “Тогтолцоог өөрчлөхгүйгээр улс орон хөгжихгүй, бидний амьдрал сайжрахгүй”, “Залуусын санал гээгдэж байна”, “Жалганы гишүүд залуусыг бодохгүй”, “МАН гарч ирж байдаг мажоритар тогтолцоог хал” гэсэн уриа, лоозон барьжээ.  Монголын залуучуудын холбоо, түүний салбар зөвлөл, МУИС, ШУТИС-ийн оюутны холбоо, залуучууд түлхүү оролцож байна.  Олонх нь 2019 онд Үндсэн хуульд  оруулсан  нэмэлт, өөрчлөлт дутуудсан. Үндсэн хуулиа үндсээр нь өөрчлөх хэрэгтэй хэмээн байр сууриа илэрхийлж байгаа юм.

ХҮН-ын  дэд дарга Б.Найдалаа  энэ үеэр “Нүдэнд юм орвол усаар угаадаг. Тэгвэл 76-хан хүн төрд бугшиж, ужгирч , дархлагдаж, хулгайч болоод суугаад байгааг яаж цэвэрлэх вэ. Үүнийг цэвэрлэхийн тулд саармагжуулах хэрэгтэй. Яаж саармагжуулах вэ, тэдний тулж байгаа таягийг хугалах хэрэгтэй. Сонгуулийн тогтолцоог нь өөрчлөх хэрэгтэй . Энэ бол цорын ганц зөв шийдэл. Үүний араас бүх гарц, зөв шийдэл бий болно. Тиймээс УИХ-ын дарга гарч ирж шаардлагыг хүлээж авах хэрэгтэй. Шийдлийг хүлээж ав, өөрчил. УИХ –аа хуралдуул. Бусад жижиг, сажиг төслүүдээ хойшлуулж байгаа Үндсэн хуулиа өөрчил, үндсээр нь өөрчил” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn

АТГ-т шалгагдаж байсан Т.Дүүрэнг гадаад руу алдаад Танхимын сонгуулиар ирэхэд нь баривчилжээ

“…МҮХАҮТ-ын гишүүд ээ, та нар дансаа нэг шалгаач” гэж өмнө нь хэд хэд бичсэн дээ. Учир н

7 цаг 36 мин
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг "унав"

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг унав

11 цаг 16 мин
Хүний эрх бол хүн бүр бие биеэ хайрлах, хүнлэхээс эхэлнэ

Дээшээ, доошоо харсан хагас, зууван, огтлолцсон цагариг дотор хоёр бөөрөнхий дүрс байрлана.

11 цаг 29 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

12 цаг 56 мин
Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

13 цаг 53 мин
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

14 цаг 28 мин
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

18 цаг 31 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

18 цаг 31 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

18 цаг 31 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

18 цаг 31 мин