Хөгжлийн хурдасгуур бол авто зам

2022-05-05
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Замыг амьдралын зам гэж эцэг, өвгөд нэрлэдэг байж. Энэ тун ч үнэн үг юм.  Зам сайн байвал тэр хэмжээгээр амьдралын явц хурдасдаг. Үүнийг л хөгжил гэж хэлээд байгаа билээ. Замын үр ашиг нь уг замаар явж байгаа /одоо бол нэвтрэн өнгөрүүлэх чадвар гэж ярьдаг/ тээврийн хэрэгслийн ачаалал, зорчигчдын цагийн хэмнэлтээр тодорхойлдог.

Тиймээс замыг амьдралыг тэтгэгч-хөгжлийн хурдасгуур гэж нэрлэсийм болов уу. Тийм бол монгол улсад авто замын шилдэг  төрөл  хатуу хучилттай замыг хэдий үед бий болгосон юм бол гэж асуулт гарч ирнээ дээ.

1950-иад оны эхэн үед Замын хэрэг эрхлэх газар гэж байсан нь анхны байгууллага. Энэ байгууллагыг дараа нь Засан хүмүүжүүлэх газартай нийлүүлж Дотоод яамны харъяа болгосон байдаг юм. Түүнээс хойш Тээврийн яам, Улсын барилгын зөвлөл, Барилгын яамны нэг хэсэг нь болж байсан бол 1981 онд Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх Автозамын ерөнхий газар болон өргөжсөн. 1958 онд автозамын анхны инженер Цэдэн-Ишийг, 1963 онд хоёрдахь инженер Б.Лувсанг тосон авсан нь өндөр мэргэжлийн хүмүүстэй болох эхлэл байж.

Гэвч түүнээс өмнө Монгол улс мэргэжлийн техникчдээ 1957 оноос бэлтгэж эхэлсэн гэдэг. Төмөр замын техникумд автозамын ангитай болж 1961 онд анхны 19 автозамчдаа төгсгөж байв. Тэдний дундаас автозамын гавьяат ажилтан, хөдөлмөрийн баатар төрсөн юм. Ер нь бол Монголын автозамын хөгжлийн түүхийг Монгол улсын гавьяат ажилтан Б.Лувсан гуайн ажил амьдралаас салгаж ойлгохын учиргүй юм л даа. Түүний бичсэн “Их замын тэмдэглэл” номыг уншихад л Монголын автозамын хөгжлийн түүх дурайдаг гэж болно.

Энэ номд бичснээр түүнийг 1962 онд Москвагийн автозамын дээд сургууль дөнгөж төгсгөөд ирэхэд нь Замын хэрэг эрхлэх газраас Завханы Тосонцэнгэл рүү баригдаж буй гүүрийн ажилтай танилцаж ирэх үүрэг өгч явуулжээ. Ирмэгц гүүр барих ажлыг удирдуулахаар буцааж томилсон байна.  Уг гүүрийг 640 мянга гаруй төгрөгийн төсөвтэй 15 тонн төмөр, мод ашиглан 30-аад хүн, ганцхан сомасвал машинтайгаар хийж гүйцэтгэсэн нь залуу инженерийн анхны том амжилт байлаа.

Тухайн үед Идэрийн гол орчимд хасах 53 хэмийн хүйтэн байсан учир ухсан нүхээ усанд автуулахгүй бас хөлдөөхгүйн тулд өдөр шөнийг ялгалгүй ажиллаж байсан юм билээ. Модон гүүр 30 жилийн настай гэдэг ч уг гүүрийг 50 жил ашигласан гэдэг. Нэг сонин нь гэвэл энэхүү гүүрийн ажилд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч  Очирбатын ижий Пунсалмаа гуай гар бие оролцсон тухай бичээс бий. Монголын авто замын түүхийн нэвтэрхий толь хэмээн нэрлэгддэг Б.Лувсан гуайн номд бичснээр 1968 онд авто замын ангиудыг нэгтгэн Тээврийн яамны мэдэлд шилжүүлж замын хэлтсийн даргаар өөрийг нь томилсон тухай тэмдэглэл байдаг. Энэ үед Б.Лувсан гуай сайдаас өгсөн үүргийн дагуу нэг том тооцоо гаргажээ. Үүнийг сонирхуулбал нэг ачааны машинаас 800, суудлын машинаас 300, хувийн машинаас 100, мотоциклиэс 25 төгрөгийн хураамж авах. Үүний дүнд 10 гаруй сая төгрөг авто замын санд төвлөрүүлэх явдал байлаа. Энэ сангийн тал хувийг замын арчлалтад дөрвөн сая 700 мянгыг шинэ зам, гүүр барихад зарцуулна гэжээ. Уг тооцоогоо бариад Сангийн сайд Д.Содном гуайгаар зөвшөөрүүлж байв.

Ийнхүү анх удаа Монгол Улс авто зам ашигласны хураамж авдаг болсноор хуримтлуулсан мөнгөөрөө зам, гүүр шинээр барих болон арчлан торддог систем бий болсон юм билээ. Авто замын нэгтгэл гэж байгуулагдахад Б.Лувсан мөн л захирлаар нь томилогдож байв.  1991 онд болсон автозамчдын анхдугаар хурлын явцад нэг хүчтэй ярьсан асуудал нь авто замын салбарын санхүүжилт байлаа. Энэ үед Б.Лувсан Европын орнуудын жишгээр зах зээлд борлуулж буй шатахууны орлогын 13.5 хувийг замын санд төвлөрүүлэх тогтоолын төслөө Ерөнхий сайд Д.Бямбасүрэнд өргөн барьж батлуулсан байдаг.

Үүний дараа 2013 онд автозамчдын III их хурлын тайлан илтгэлд Монгол Улс бүтээн байгуулалтын жилийн хүрээнд автозамчид 1824 км хатуу хучилттай зам барьж ашиглалтад оруулж хойд, урд хөрштэйгөө ийм замаар холбогдлоо. Мөн 5000 км хатуу хучилттай авто зам, 1000 метр ур бүхий гүүртэй болсон тухай дурдагдсан байлаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ТАВДУГААР САРЫН 5. ПҮРЭВ ГАРАГ. № 90 (6822)

 

АТГ-т шалгагдаж байсан Т.Дүүрэнг гадаад руу алдаад Танхимын сонгуулиар ирэхэд нь баривчилжээ

“…МҮХАҮТ-ын гишүүд ээ, та нар дансаа нэг шалгаач” гэж өмнө нь хэд хэд бичсэн дээ. Учир н

7 цаг 40 мин
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг "унав"

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг унав

11 цаг 20 мин
Хүний эрх бол хүн бүр бие биеэ хайрлах, хүнлэхээс эхэлнэ

Дээшээ, доошоо харсан хагас, зууван, огтлолцсон цагариг дотор хоёр бөөрөнхий дүрс байрлана.

11 цаг 33 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

13 цаг 0 мин
Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

13 цаг 58 мин
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

14 цаг 32 мин
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

18 цаг 36 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

18 цаг 36 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

18 цаг 36 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

18 цаг 36 мин