Б.ДОЛЖИНЖАВ
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажил өнөөдрийн байдлаар 88.4 хувьтай хэрэгжиж байгаа талаар Зам тээврийн хөгжлийн яамнаас мэдээлсэн.
Энэ чиглэлийн төмөр замыг 2022 оны аравдугаар сард багтаан ашиглалтад оруулах талаар тус яамнаас мэдэгдсэн гэж Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар танилцуулав.
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажил 76.4 хувьтай үргэлжилж байна. Энэ оны долдугаар сард багтаан энэ төмөр замыг иж бүрэн ашиглалтад оруулахаар ажиллаж буй талаар холбогдох албаныхан мэдээлсэн байна.
Эх сурвалж:www.polit.mn