ЗГ:Франкфурт руу долоо хоногт таван удаа нислэг үйлдэхээр боллоо

2022-05-04
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа  танилцууллаа.

Тэрбээр "Засгийн газрын хуралдаанаар Франкфуртийн чиглэлийн нислэгийг нэмэгдүүлж, МИАТ ТӨХК-д татаас өгөхөөр шийдвэрлэлээ. Энэ чиглэлд долоо хоногт таван удаа нислэг үйлдэхээр болж байна. Түүнчлэн агаарын тээврийн либералчлал, Монгол Улсад хүрэлцэн ирж буй жуулчдад татварыг буцаан олгох асуудлаар холбогдох цогц шийдлийг боловсруулж ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд танилцуулах үүргийг холбогдох сайд нарт өглөө. Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлж, эдийн засгийг сэргээх зорилтын хүрээнд Монгол Улсад аялал жуулчлалын зорилгоор ирэх БНСУ-ын иргэдийг 90 хүртэлх хоногоор визгүй зорчуулах шийдвэр гаргасан. Энэ шийдвэр нь 2022 оны зургаадугаар сарын 1-нээс 2024 оны арванхоёрдугаар сарын 31-нийг дуустал хүчинтэй байна. Цар тахал эхлэхээс өмнө БНСУ-аас Монгол Улсад жилд 100 орчим мянган иргэн ирдэг байсан. Цаашлаад энэхүү жуулчдын тоо нэмэгдэх хандлагатай байгаа тул уг шийдвэрийг гаргаж байгаа. Манай улсын иргэд БНСУ-д зорчих асуудлыг хөнгөвчлөх тухай Гадаад Харилцааны Яамнаас тус улсын талтай дипломат шугамаар үргэлжлүүлэн ярилцаж байгаа" гэв.

Эх сурвалж:www.polit.mn

 

АТГ-т шалгагдаж байсан Т.Дүүрэнг гадаад руу алдаад Танхимын сонгуулиар ирэхэд нь баривчилжээ

“…МҮХАҮТ-ын гишүүд ээ, та нар дансаа нэг шалгаач” гэж өмнө нь хэд хэд бичсэн дээ. Учир н

7 цаг 56 мин
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг "унав"

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг унав

11 цаг 37 мин
Хүний эрх бол хүн бүр бие биеэ хайрлах, хүнлэхээс эхэлнэ

Дээшээ, доошоо харсан хагас, зууван, огтлолцсон цагариг дотор хоёр бөөрөнхий дүрс байрлана.

11 цаг 50 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

13 цаг 17 мин
Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

14 цаг 14 мин
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

14 цаг 48 мин
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

18 цаг 52 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

18 цаг 52 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

18 цаг 52 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

18 цаг 52 мин