"Хөгжлийн банкны зээлийг төлүүлж чадахгүй бол бондын өрийг татварын мөнгөөр төлнө"

2022-05-04
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Хөгжлийн банкны өр барагдуулах явц, үүнийг эрчимжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцжээ. 

Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан "Хөгжлийн банкны чанаргүй зээлээс өчигдрийн байдлаар 165 тэрбум төгрөгийн өрийг төлжээ.  Ирэх онд төлөх ёстой хоёр том бонд бий. Эхнийх нь Евро бонд буюу "Сэргэн мандалт" нэртэй бонд. Энэ  нь 2023 оны аравдугаар сарын 23-нд төлөх ёстой, 500 сая ам.долларын нээлттэй бонд. Одоогийн ханшаар 1.5 их наяд төгрөгтэй тэнцэнэ. Дараагийнх нь 2023 оны арванхоёрдугаар сарын 25-нд төлөх "Самурай" бондын 725 тэрбум төгрөг. Онцгой анхаарах ёстой өр нь "Самурай" бонд. Энэ нь Засгийн газрын баталгаатай. Хэрэв Хөгжлийн банкийг дампуурлын ирмэгт авчраад буй чанаргүй зээлүүдийг төлүүлж чадахгүй бол энэ өрийг татвар төлөгчдийн мөнгөөр төлөх эрсдэлтэй. Тиймээс Засгийн газрын хувьд чанаргүй зээлийг төлүүлэхээр ажиллаж байна. 2022 онд хамгийн багадаа чанаргүй зээлийн 30 гаруй хувийг төлүүлэх, ирэх онд Хөгжлийн Банкны бүх чанаргүй зээлийг барагдуулж, "Самурай" бондыг бүрэн төлснөөр татвар төлөгчдийн мөнгөн дээр ирэх эрсдэлийг холдуулах зорилго тавин ажиллаж байна. Хөгжлийн банкны өр төлүүлэхэд хуулийн байгууллагуудын оролцоог чухалчилж байгаа. Иймд Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ахлуулан Засгийн газрын харьяа хүчний байгууллагуудын төлөөллийг оролцуулан ажлын хэсэг байгуулах шийдвэр гарлаа" гэсэн юм.

Эх сурвалж:www.polit.mn

АТГ-т шалгагдаж байсан Т.Дүүрэнг гадаад руу алдаад Танхимын сонгуулиар ирэхэд нь баривчилжээ

“…МҮХАҮТ-ын гишүүд ээ, та нар дансаа нэг шалгаач” гэж өмнө нь хэд хэд бичсэн дээ. Учир н

7 цаг 37 мин
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг "унав"

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг унав

11 цаг 18 мин
Хүний эрх бол хүн бүр бие биеэ хайрлах, хүнлэхээс эхэлнэ

Дээшээ, доошоо харсан хагас, зууван, огтлолцсон цагариг дотор хоёр бөөрөнхий дүрс байрлана.

11 цаг 31 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

12 цаг 58 мин
Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

13 цаг 55 мин
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

14 цаг 29 мин
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

18 цаг 33 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

18 цаг 33 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

18 цаг 33 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

18 цаг 33 мин