Б.ОД
Улсын хэмжээнд лхагва гарагт коронавируст халдварын 61 тохиолдол шинээр батлагджээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын 35 нь Улаанбаатар хотод, 26 орон нутагт бүртгэгдсэн байна.
Халдварын улмаас эмнэлэгт 250 хүн эмчлүүлж буй бөгөөд тэдний 11 нь нэн хүнд, 49 нь хүнд, 183 нь хүндэвтэр, долоо нь хөнгөн оноштой байгаа талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв.
Дашрамд дурдахад, тавдугаар сарын 1-нээс эхлэн цар тахлын нөхцөл байдлын хоногийн тоон мэдээллийг Эрүүл мэндийн яамны албан хаяг болон сайтаар мэдээлэхгүй болсон. Харин уг статистик мэдээллийг 1313.mn сайтад байршуулахаар ажиллаж байгаа юм.
Эх сурвалж:www.polit.mn