Б.Байгалмаа: Хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэхэд залуучууд их оролцоосой

2022-05-03
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Р.ОЮУН

 

Энэ удаагийн “Бизнес, хөгжил” булангийн зочноор “Жожилдаян” ХХК-ийн менежер Б.Байгалмааг урьж ярилцлаа.

 

-Компанийнхаа талаар товч танилцуулахгүй юу. Мөн хэдэн төрлийн ногоо тарьж байна вэ?

-“Жожилдаян” компани 2013 онд байгуулагдсан. Манай компанийн үүсгэн байгуулагчид 2010 оноос хүлэмжийн аж ахуй руу орж илүү судалгаатай, нутагшсан сортыг тарьж, зах зээлд нийлүүлэх боломжтой ногоог тарьж эхэлсэн. Хэрэглээний хувьд өргөжиж байгаа. Мөн хоолны соёлууд дэлгэрч байгаа учраас хүлэмжинд тарьсан ногооны хэрэглээ нэмэгдсэн. Өнөөдөр манайх 10 гаруй төрлийн нарийн ногоо тарьж байна. Манайх үйлдвэрлэлийнхээ бага хувийг зах зээлд нийлүүлж байгаа. Монгол Улс импортын ногоогоор хүнсний хэрэгцээгээ хангадаг. Төмсний хувьд их хэмжээгээр тарьж зооринд хадгалаад нийслэл, орон нутгийн хэрэглэгчдэд дараагийн ургац хүртэл хэрэглэдэг. Сүүлийн үеийн гаалийн импортын мэдээнээс харахад импортын нарийн ногооны эзлэх хувь өндөр хэвээр байна. Импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг Төр бодлогоороо дэмжиж байгаа ч хүмүүс хангалттай хэмжээнд тарьж чадахгүй байгаа. Мэдээж цаг уурын нөхцөл байдал нөлөөлнө. Дулааны улирал нь богино. Хүлэмжийн аж ахуй эрхэлж байгаа хүмүүсийн ихэнх нь зуны хүлэмжийн аж ахуй эрхэлж байна. Энэ нь дулааны улирлыг ашиглан ногоо тарьж хурааж аваад зах зээлд нийлүүлдэг. Өвлийн хүлэмжийн аж ахуй манай нөхцөлд тохиромжтой, төгс байдлаар хөгжүүлсэн газар цөөхөн. Улсаас байнга ярьж, анхаарал тавьж зээл, бодлогоор дэмжинэ гэдэг.

-Танайх өвлийн хүлэмжтэй болоход юу саад болж байна вэ. Улсаас дэмжиж байна уу?

-Манайх дулааны улиралд ажилладаг хужлагатай хүлэмжтэй. Бид зуны нийлэг хальсан хүлэмжинд ногоогоо уналт, босолттой олон жил тариалж ирсэн. Өвлийн хүлэмжтэй болъё гэхээр өртөг өндөртэй. Нэг хүлэмж барихад 250-300 сая төгрөг. Энэ мөнгийг гаргаад үр шим нь хэзээ тодорхой болох, өвлийн хүлэмжинд их хөрөнгө гаргаад ногоогоо тарьж чадах уу.

Үр дүн нь тодорхой бус учраас алдах боломж нь хэзээ гарч ирэхийг тодорхойлоход хэцүү. Өвлийн хүлэмжтэй болоод ногоогоо тариалаад шууд зах зээлд нийлүүлэх боломжгүй. Маш нарийн технологиор дулааны тохиргоог яаж сайн хийж стандартын өвлийн хүлэмжтэй байх вэ гэдэг нь харьцангуй ойлголт юм. Зуны болон өвлийн хүлэмжийн үнэ хэд билээ. Үүнээс шалтгаалаад хүмүүс хүлэмжийн аж ахуй руу ороход эдийн засгийн хувьд хүндрэлтэй. Мөн нарийн ногооны хадгалах горим ялгаатай. Зуны хугацаанд ногоогоо тариад хэрэглэгчдэд зах зээлд нийлүүлэхэд эрэлт байсаар байгаа. Манайх шиг туршлагатай аж ахуйн нэгжүүд өвлийн хүлэмжийг 2-3-аар баръя гэхэд нэг тэрбумаас дээш барьцаа хөрөнгө шаардаж байна. Энэ нөхцөлд барьцаалах хөрөнгө мөнгөтэй нь хэд байгаа бол.  

-Байгуулагдаад 10 гаруй жил болжээ. Мэдээж байнгын харилцагч байгууллагуудтай болсон байх?

-Харилцагч байгууллагууд бий. Манайхыг монгол нарийн ногоо тариалдаг гэдгийг хүмүүс мэддэг. Манайхаас хоолны газрууд, зах худалдааны төвийн лангуу түрээсэлдэг хүмүүс ногоо авч цааш нь борлуулдаг. Бидний тарьж байгаа ногоо хүссэнээр хангаж чаддаггүй. Олон тариаланч, ногоочид хүлэмжийн аж ахуйд орж ирэх хэрэгтэй байна. Бид ногоог зүгээр тарих биш стандарт, технологийнх нь дагуу эрүүл, чанартай ногоог иргэдэд хүргэх зорилготой ажилладаг. Энэ зорилгод нэгдэж байгаа иргэд, аж ахуйн нэгж олон болбол одоо яриад байгаа хоршоологч, кластрын систем хөгжих боломжтой. Манай улс арваннэгдүгээр сараас хоёрдугаар сар хүртэл импортын ногоо орж ирдэг.

-Ногооныхоо үрсэлгээг хаанаас авдаг вэ?

-Өөрсдөө үрсэлгээгээ хийдэг. Одоо хууль гараад нутагшсан сорт тарихыг дэмжиж байгаа. Тиймээс нутагшсан сорт тарихыг эрмэлздэг. ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн мэргэжлийн эрдэмтэн багш нараас зөвлөгөө авдаг. Нутагшсан сортоор бүртгүүлсэн үрлэн лоолийг гурав дахь жилдээ тарих гэж байна. Энэ сортыг ХААИС БНСУ-ын Хөдөө аж ахуйн газартай хамтран гаргаж авсан. Монголд тариалсан, амттай улаан лооль гэдгээрээ онцлогтой. Манайх тавдугаар сарын 24-нөөс зургадугаар сарын 5-ны хооронд хүлэмжийн ногоонуудаа шилжүүлээд гаргадаг. Харин навчит ногоонуудын хувьд нэг хүлэмжнээс 3-4 удаа хураалт хийдэг. Ногооныхоо төрлөөс хамаарч 28-40 хоногт ургадаг. Өргөст хэмх, улаан лоолийг ижил хугацаанд тариад хурааж авдаг. Монгол ногоочдын ногоотой зэрэгцээд импортоор ногоо орж ирэн үнэ унагааж байгаа нь хүмүүсийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байна.   

-Ногоо тарихад хөрс их чухал биз?

-Хөрс, ус чухал. Бид хөрс, усныхаа дээжийг шинжилгээнд өгдөг. Хөрсөө зөв боловсруулж, ариутгах хэрэгтэй. Эрүүл хөрсөнд ногоо сайн ургана. Ногоо ургах явцад өвчин, хортон шавьж гарахад хэрхэн яаж тэмцэх вэ гэсэн технологийн мэдлэг шаардлагатай. Мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авахад буруудахгүй. Хүлэмжийн аж ахуй эрхэлбэл баримжаагаар бүү хийгээрэй. Газар үр шимээ өгнө. Энэ салбарыг хөгжүүлэхэд залуучууд их оролцоосой гэж хүсэж байна. Манайд туршлагатай, мэргэжлийн агрономчид олон бий. Тэд маань настай болсон. Тиймээс дунд, залуу үе гэсэн залгамж халаа олноороо бий болох хэрэгтэй байна. Ингэснээр бидийн хүсээд байгаа бизнес хөгжих боломжтой. Манайх технологи ашиглаж байгаа энэ байдлаараа дэлхийн бусад орны газар тариалан, хүлэмжийн аж ахуй хөгжсөн газруудаас хоцрогдолтой явж байгаа. 

-Өнөөдөр хэдэн хүнийг ажилтай, орлоготой болгов?

-Манайх 10 хүнийг байнгын ажлын байраар хангаж зун нь хүлэмжиндээ ажиллахаас гадна импортын жимс, ногоог борлуулдаг. Мөн зуны хугацаанд нэмэлтээр 10 гаруй ажлын байрыг бий болгодог. Ногоон дээр болон хүлэмжинд ажиллах боловсон хүчин дутагдалтай байна. Үүнийг мэргэжлийн байгууллагууд, улсаас МСҮТ-д ногоочин гэдэг ангиллаар сургаж дадлагажуулах нь чухал ач холбогдолтой. Бусад салбарт ажиллах хүмүүс олдохгүй байна гэж ярьдаг. МСҮТ-үүд дээр 1.5-2.5 жилээр сургадаг шиг сургаж төгсгөөд мэргэжлийн ногоочин гэсэн үнэмлэх өгөөд гаргах хэрэгтэй байна.

-Танай ногоо үнийн хувьд?

-Үнийн хувьд боломжийн. Хүмүүс монгол ногоочдын хүч хөдөлмөрөө шингээсэн ногоог хямдаар авъя гэдэг. Тэдэнд урам зориг өгөх хэрэгтэй. Үнийг нь хэт буулгаж зоригийг нь мохоох хэрэггүй. Зах зээлийнхээ зарчмаар үнэ нь тогтоод явдаг. Импортын ногоотой зэрэг гарч ирдэг учраас үнийг нь өндөр тогтоож чаддаггүй. Манайхан импортын хөлдөөсөн ногооны хэрэглээ нэмэгдэж байгаа. Манайх бас дотооддоо хөлдөөх технологийг оруулж ирсэн компани бий. Ногоочидтой хамтраад шаардлага хангасан ногоог нийлүүлээд хоорондоо кластр үүсгээд ногоогоо хөлдөөгөөд, хөлдөөсөн ногоогоо өвөл, хавар хэрэглэх боломжтой. Энэ чиглэлд сонирхож байгаа аж ахуйнууд байвал боломж бий. Гүн хөлдөөсөн ногоо горимыг нь алдагдуулахгүй бол чанараа алдахгүй. Манай компани эрүүл, органик ногоог Монголдоо тариална гэсэн зорилго тавин ажиллаж байгаа.  

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ТАВДУГААР САРЫН 3. МЯГМАР ГАРАГ. № 88 (6820)

 

АТГ-т шалгагдаж байсан Т.Дүүрэнг гадаад руу алдаад Танхимын сонгуулиар ирэхэд нь баривчилжээ

“…МҮХАҮТ-ын гишүүд ээ, та нар дансаа нэг шалгаач” гэж өмнө нь хэд хэд бичсэн дээ. Учир н

8 цаг 51 мин
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг "унав"

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг унав

12 цаг 31 мин
Хүний эрх бол хүн бүр бие биеэ хайрлах, хүнлэхээс эхэлнэ

Дээшээ, доошоо харсан хагас, зууван, огтлолцсон цагариг дотор хоёр бөөрөнхий дүрс байрлана.

12 цаг 44 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

14 цаг 11 мин
Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

15 цаг 8 мин
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

15 цаг 42 мин
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

19 цаг 46 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

19 цаг 46 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

19 цаг 46 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

19 цаг 46 мин