Б.ОД
Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан ажиллаж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн эсрэг Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлогыг олон нийтэд танилцуулав.
Тэрбээр "Энэ жилийн хаврын тариалалтад 55 мянга орчим тонн үр хэрэгтэй бөгөөд үрийн хомсдол үүсэхгүй. Хүнсний ногооны тариаланчдад гурван хувийн хүүтэй зээлийг олгож эхлээд байна. Засгийн газраас ноос, ноолуур бэлтгэдэг аж ахуйн нэгжүүдэд гурван хувийн хүүтэй 150 тэрбум төгрөгийн зээл олгосон. Энэ зээлээр аж ахуйн нэгжүүд ноолуурыг цаг хугацаанд нь өндөр үнээр авахаар бэлтгэж байгаа. Зүүн аймагт ноолуур хамгийн өндөр дүнтэй буюу 157 мянган төгрөгөөр худалдаж авсан. Нэг кг ноолуурын дундаж үнэ өнөө өглөөний мэдээллээр 100 мянган төгрөг байна. Засгийн газар ноолуурын үнэ улам өсөх суурь нөхцөлийг бүрдүүлж өгч байгааНоолуурыг үнэ цэнтэй байлгах, экспортыг нэмэгдүүлэх чиглэлд Засгийн газар илүү анхаарч ажиллаж байна. Ноолуурыг угаахаас цааш боловсруулалт хийж экспортод гаргах техникийн зохицуулалтыг баталсан. Засгийн газар ноолуурын үнэ улам өсөх суурь нөхцөлийг бүрдүүлж өгч байгаа. Мөн цар тахлын өмнө дулааны аргаар бэлтгэсэн тав орчим тонн махыг эхний ээлжид яаралтай БНХАУ руу гаргахад анхаарна” гэв.
Эх сурвалж:www.polit.mn