Б.ОД
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 51, аюулт үзэгдэл, ослын хоёр дуудлага бүртгэгджээ.
Дуудлагын дагуу алба хаагчид үүрэг гүйцэтгэж, гал түймрийн улмаас хорт утаанд угаартах эрсдэлтэй 69 иргэний аюулгүй байдлыг хангаж, 1.4 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна.
Мөн ой, хээрийн түймэр болон өнжмөл шар өвсний гал түймрээс урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт эргүүлийн бүрэлдэхүүн гал түймэр гарч болзошгүй 15 зөрчлийг газар дээр нь арилгуулж, ногоон бүсэд зорчиж байсан 135 автомашин 457 иргэн, 41 айл өрх, долоон аж, ахуйн нэгж байгууллагад сэрэмжлүүлэг зөвлөмж өгч ажиллалаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээлэв.
Эх сурвалж:www.polit.mn