Дэлхийн XV ойн чуулганд БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ оролцож байна

2022-05-02
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ОД

БНСУ-д зохион байгуулагдаж буй дэлхийн XV ойн чуулган тавдугаар сарын 1-ний өдөр Сөүл хотноо нээлтээ хийлээ. Чуулганы нээлтэд БНСУ-ын ерөнхийлөгч Мүн Жэ Ин болон дэлхийн 140 гаруй улс орны 10 мянга орчим төлөөлөл оролцож байна.

Манай улсын БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ биечлэн оролцож, дэлхий нийтээр анхаарал хандуулж буй байгаль, экологийн асуудал, ойн тогтвортой менежмент, хамгааллын чиглэлээр Монгол Улсын Засгийн газрын баримталж буй бодлого, хэрэгжүүлж байгаа ажлуудыг танилцуулж, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн амжилттай хэрэгжиж эхэлснийг чуулганы индэр дээрээс онцолсон юм.

Дэлхийн XV ойн чуулганаар цөлжилт ба ойн хомстлыг бууруулах, байгальд түшиглэсэн шийдэл, өсөлтийг хангах ногоон чиг хандлага, ой ба эрүүл мэнд, ойн мэдээлэл ба мэдлэг, ойн удирдлага ба зохицуулалт гэсэн үндсэн сэдвийн хүрээнд 40 орчим хэлэлцүүлэг өрнөж, ойн салбарын дэвшилтэт технологи, шинэ санаа, шилдэг инновацийг танилцуулж байна. Ойг хамгаалах нь зөвхөн нэг улс, үндэстний асуудал бус дэлхий нийтээрээ анхаарал хандуулж, уур амьсгалын өөрчлөлт,  түүнээс гарах үр дагаврыг бууруулахад анхаарч байгаа гэдгийг дэлхийн ойн чуулганд оролцогч улс орнуудын төлөөлөл онцолж байв.

Энэ удаагийн дэлхийн ойн чуулганы зорилго нь ойн модыг хамгаалахын зэрэгцээ ногоон, эрүүл, тогтвортой ирээдүйг бий болгоход оршиж буй аж. Нийт зургаан бүлэг асуудлыг чуулганаар хэлэлцэх юм байна. Дашрамд
дуулгахад БНСУ-ын ерөнхийлөгч Мүн Жэ Ин дэлхийн XV ойн чуулганы индэр дээрээс хэлсэн үгэндээ, тус улс ойг хамгаалах чиглэлээр цаашид авч хэрэгжүүлэх аж
лаас гурван зүйлийг тодотгон хэлсэн юм. Үүнд 

  1. Хөгжиж буй орнуудын ойжуулалт, ой нөхөн сэргээх ажилд хувь нэмрээ оруулах, ойн салбарын албан ёсны хөгжлийн тусламжийн төслүүдийн хэмжээ далайцыг нэмэгдүүлэх
  2. Хөгжиж буй орнуудад ойн салбараа үр ашигтай ашиглаж, эдийн засгийн өгөөжийг бий болгох тал дээр туршлагаа хуваалцаж, хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах
  3. Дотооддоо ойн салбарын цогц хөгжлийг дэмжиж, ойжуулалтыг хоёр дахин нэмэгдүүлэн хүлэмжийн хийн шингээх чадварыг сайжруулах, БНСУ-ын төр-хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд амжилттай хэрэгжүүлсэн жишээг дэлхийд танилцуулж, түүчээлэн ажиллах болно гэсэн юм.

Эх сурвалж:www.polit.mn

 

АТГ-т шалгагдаж байсан Т.Дүүрэнг гадаад руу алдаад Танхимын сонгуулиар ирэхэд нь баривчилжээ

“…МҮХАҮТ-ын гишүүд ээ, та нар дансаа нэг шалгаач” гэж өмнө нь хэд хэд бичсэн дээ. Учир н

8 цаг 38 мин
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг "унав"

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг унав

12 цаг 19 мин
Хүний эрх бол хүн бүр бие биеэ хайрлах, хүнлэхээс эхэлнэ

Дээшээ, доошоо харсан хагас, зууван, огтлолцсон цагариг дотор хоёр бөөрөнхий дүрс байрлана.

12 цаг 32 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

13 цаг 59 мин
Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

14 цаг 56 мин
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

15 цаг 30 мин
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

19 цаг 34 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

19 цаг 34 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

19 цаг 34 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

19 цаг 34 мин