Б.ОД
Эрүүл мэндийн яамнаас COVID-19 өвчний нөхцөл байдлын хоногийн мэдээг тавдугаар сарын 1-нээс эхлэн салбар яамны албан хаяг болон сайтаар мэдээлэхээ зогсоожээ. Харин энэ талаарх мэдээллийг 1313.mn сайтаас авах юм байна.
Засгийн газраас тавдугаар сарын 1-нээс орон даяар 0-5 болон 18-аас дээш насны бүх иргэнийг эрүүл мэндийн үзлэг, оношилгоонд хамруулах ажил эхэлж байна. Иргэдийг үзлэгт хамруулах график төлөвлөгөө гаргасан бөгөөд эрт илрүүлэг үзлэг, оношилгоо бүтэн жилийн турш үргэлжилнэ.
ДЭМБ-ын тодорхойлсноор нийгмийн эрүүл мэндийн нэн шаардлагатай 10 гол тусламж үйлчилгээнд өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх эрт оношилж илрүүлэх үйл ажиллагаа багтжээ.
Эх сурвалж:www.polit.mn