С.САРУУЛ
ХХҮЕГ-аас БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэлтэй холбоотойгоор мэдэгдэл гаргалаа. Тус мэдэгдэлд "Уг бүртгэлийг 2022 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр зохион байгуулсан ч программ хэт ачаалсны улмаас бүртгэлийн систем доголдсонд иргэдээс хүлцэл өчье. Иргэдийн тавьсан шаардлагын дагуу Бүртгэл зохион байгуулах ажлын хэсэг дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн бүртгэлийг бүрэн цуцлан хүчингүйд тооцох шийдвэр гаргалаа. Тухайн өдөр бүртгэлийн хураамж төлсөн иргэдийн төлбөрийг буцаан шилжүүлж байна. Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэлийг дахин зохион байгуулахаар бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна. Хэрхэн бүртгүүлэх заавар мэдээллийг тодорхой болсон даруйд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын албан ёсны вэб сайт, пэйж хуудсаар дамжуулан хүргэнэ" гэжээ.
Эх сурвалж: www.polit.mn